Jump to content

Кристал Чон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кристал Чон
2015 оны 5-р сард Чэжүд
2015 оны 5-р сард Чэжүд
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрKrystal → 크리스탈 → Кристал
Төрсөн нэрKrystal Jung → Кристал Чон
정수정 → Чон Сү-жон
Төрсөн өдөр1994 оны 10 сарын 24 (1994-10-24)
Төрсөн газарАмерик, Сан-Франциско
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэн Америкийн Нэгдсэн Улс
 Өмнөд Солонгос
Ажил үйлдуучин, жүжигчин
Төрөл саданэгч Жессика Чон
Дуулдаг хэлсолонгос хэл
Урсгалсолонгос поп, бүжигт поп
Танил үе2009 он — өнөөдөр
Хамтлагf(x)
ЗуучS.M. Entertainment

Кристал хэмээх тайзны нэртэй Кристал Чон (1994 онд төрсөн) — Өмнө Солонгосын дуучин.

Кристал S.M. Entertainment-ийн 2009 онд байгуулсан f(x) хамтлагийн гишүүн юм.

«Давхар цохилт-3» (2011–12) зэрэг кинонд тоглосон.

Кристал нь Америк улсын Калифорни мужийн Сан-Франциско хотод Чон овогт гэр бүлд төржээ. 2000 оны зун эгч Жессикагийн хамт S.M. Entertainment-д шалгуулж тэнцжээ. 2006 онд эцэг эхийн зөвшөөрсөнөөр Солонгост ирж дуулж бүжиглэхэд дадлагажсан. Эгч Жессика нь 2007 онд Сунёшидэ хамтлагийн гишүүн болсон бол Кристал 2009 онд 15 насандаа f(х) хамтлагийн гишүүн болж солонгос поп-д хөл тавьжээ.

2002 онд Lotte нэрийн барааны сурталчилгаанд тоглосон. Shinhwa хамтлагийн "Wedding March" дууны дүрсэнд тоглосон.

Кент дунд сургууль, Ханлим урлагийн ахлах сургуульд суралцсан, Сонгюньгуань их сургуульд суралцаж байна.

Кристал f(x) хамтлагийн отгон, туслах хоолойн үүрэг гүйцэтгэдэг. Гишүүдээс хамгийн алдартай нь юм. f(х) хамтлаг "Nu ABO" (2010), "Pinocchio (Danger)" (2011), "Electric Shock" (2012), "Rum Pum Pum Pum" (2013) зэрэг олон дуу гаргасан.

Кристал 2010 онд "Melody" дууг дуулсан бол 2011 онд "Because of Me"-г дуулжээ. И-тёгтэй хослон "Grumbling"-ийг дуулсан. 2012 онд Жессикатай хамтран "Butterfly"-г дуулав. 2014 онд SM The Ballad бүлэгт нэгдэж, Чанминьтай хослон "Breath", Чэньтэй хослон "When I Was... When U Were...", Жессика, Крис хоёртой хамтран "Say Yes"-ийг дуулсан. Өөрийн тоглосон киноны "All Of A Sudden"-ийг дуулав.

Кристал 2012 онд

2010 онд "More Charming by the Day" олон бүлэгт кинонд тоглосон. 2011 онд «Давхар цохилт-3» ОАК-нд Ан Сү-жонгийн дүрийг гаргасан. 2013 онд "The Heirs" кинонд И Бу-нагийн дүрд тоглов. 2014 онд «My Lovely Girl» ОАК-д Сэ-на дүрийг бүтээсэн бол 2015 онд Хятадын «Graduation Season» олон ангит кинонд тоглов. 2017 онд «Усны бурханы сүйт бүсгүй» ОАК-д Му-рагийг дүрд тоглов.

Кристал урлагийнхны дундах спортын тэмцээнд сайнаар оролцсон. 2010 онд Dream Team уралдаант нэвтрүүлэгт өндрийн харайлтаар 1.95 м харайж дээд амжилт тогтоосон. Ким Ёнь-агийн "KISS&CRY" уран гулгалтын нэвтрүүлэгт И Дун-хүньтэй хослон оролцож түрүүлсэн.

2014 оны зун эгч Жессикагийн хамт «Jessica & Krystal» реалити нэвтрүүлэгт оролцсон.

 Commons: Krystal Jung – Викимедиа зураг, бичлэг, дууны сан