Кронос
Кронос (гре. Κρόνος) нь Эртний Грекийн домгийн эх газар, газар тариалангийн бурхан юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Цаг хугацааны бурхан Хронос (гре. Χρόνος)-той ойролцоо нэртэй тул андуурагдах нь их байдаг.
Эртний Грекийн домог
[засварлах | кодоор засварлах]Хесиодын "Теогониа" (Бурхдын засаглалын түүх)-д бичсэнээр Уран, Гея нарын хүү бөгөөд Титаны бага дүү болно. Мөн Реагийн нөхөр бөгөөд Аид, Посейдон, Зевс, Хера, Хестиа, Деметерийн эцэг юм. Түүнчлэн Филирагаас төрсөн хүү Хироны эцэг юм.
Эцэг Ураныхаа бэлгэ эрхтэн тасалж, хөөж явуулдаг боловч өөрөө ч эцэгтэйгээ адил үлэмж биетнүүдийг Геягийн саванд чихсэн байсан нь Геягийн уурыг хүргэж, хүү Зевсдээ алуулсан аж. Тэрээр мөн эцэгтэйгээ адил өөрийн хүүдээ алуулна гэсэн зөгнөл хүлээн авсан тул хүүхдээ төрөнгүүт иддэг байв. Гэтэл отгон хүү Зевсийг төрөхөд нь эх Гея нь хүүгээ нууж, чулуу идүүлснээр тэр аврагдсан бөгөөд том болоод ах нараа аавынхаа гэдэснээс гарган авч, тэдний тусламжтайгаар аавыгаа дийлсэн гэдэг.
Эртний Ромын домог
[засварлах | кодоор засварлах]Газар тариалангийн бурхан гэдэг утгаараа Эртний Ромын домгийн Сатурнтай дүйцнэ.