Jump to content

Куимбре

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Куимбре хот

Куимбре (порт. Coimbra; [kuˈĩbɾɐ]) нь Португалийн ижил нэртэй дүүрэг, хотын болон Бейра Литорал түүхэн мужийн төв хот юм.

Коимбра нь 1139-1256 онд Португалийн Вант улсын нийслэл байсан бөгөөд өдгөө тус хот нь уламжлал, соёлын өвөөрөө баялаг, Европын хамгийн эртний их сургуулиудын нэг болох Куимрбе их сургуулиараа алдартай юм. Хотын оршин суугчдын 1/3 нь их сургуультай (багш, оюутнууд, үйлчилгээний ажилтнууд) холбоотой байдаг байна.

Тус хот нь Португалийн нийслэл Лиссабон хотоос умард зүгт 182 км зайнд Монегу голын эрэг дээр оршдог байна.