Jump to content

Ку А-ра

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Ку Ара-с чиглүүлэгдэв)
Ку А-ра
Тайзны нэрAra → アラ → 아라 → Ара
Төрсөн нэрсол. 고아라 → Go A-ra → Ку А-ра
Төрсөн өдөр1990 оны 2 сарын 11 (1990-02-11) (34 настай)
Төрсөн газарӨмнөд Солонгос улсын Умард
Кёнсан
аймгийн Чиньжү хот
Биеийн өндөр169 см
Яс үндэсСолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнөд Солонгос (БНСУ)
Ажил үйлжүжигчин, бараа суртачлагч
ТөрөлОАК, УСК
Танил үе2003 он — одоо
ЗуучSM Entertainment (БНСУ)
Avex Entertainment (Япон)
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
«Пэксан» урлагийн шагнал
Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин (2007)

Уран бүтээлийн ихэнх жилүүддээ, ялангуяа Японд Ара (Ara, Япон: アラ) хэмээн дуудуулж байсан Өмнөд Солонгосын жүжигчин, бараа суртачлагч (загвар танилцуулагч), солонгос хүүхэн Ку Ара (сол. 고아라 - Ку А-ра, латинд Go Ara) 1990 оны 2 сарын 11-д Өмнөд Солонгос улсын Умард Кёнсан аймгийн Чиньжү хотод төржээ. Эцэг нь цэргийн хүн тул байнга нүүдэг байв. Найзын зөвлөгөөг дагасан дунд сургуулийн сурагч А-ра SM Entertainment-ийн 2003 оны шалгаруулалтыг зорьж өсвөрийн загвар үзүүлэгч шалгаруулалтаар хошуучлан SM-ийн сурагч болсны дараа жүжиглэх, бүжих, дуулхад суралцах болжээ.

Ахлах сургуулийнхний хайр дурлал, хөгтэй явдлын тухай өгүүлсэн ОАК болох 2003 оны «Паньульрим» (반올림, Sharp)-д гол дүр бүтээсэн нь Арагийн анхны кино байв. Ку Ара 2006 оны «Цасан ширхэг» (눈꽃, Snow Flower) ОАК-ны гол дүрийг бүтээснээрээ 2007 оны «Пэксан» урлагийн шагналаас шилдэг шинэ эмэгтэй жүжигчин алдрыг хүртжээ. Тэр жилээ Японыхон Монголд ирж бүтээсэн япон хэлээрх «Чингис хаан» кинонд Хуланы дүрийг бүтээсэн нь түүний анхны уран сайхны кино байлаа. Ара ер нь харьцангуй цөөн тооны кинонд тоглосон бөгөөд харин SK Telecom, Elite Uniforms, Etude Cosemetics гэх мэт бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд их тоглосон. Бас арваад дууны дүрсэнд оржээ.