Jump to content

Кёльны Их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Кёльны Их сургуулийн бэлэг тэмдэг

Кёльны Их сургууль (герман. Universität zu Köln, англи.University of Cologne) — Германы Кёльн хотод 1388 онд байгуулагдсан ууган дээд боловсролын байгууллагуудын нэг юм. Кёльны Их сургууль Германы дээд боловсролын байгууллагууд дотроос сурч буй оюутны тоогоороо Мюнхены Их сургууль болон Хагены Их сургуулиудын араас 3-т ордог байна. Нийт оюутны тоо 50 мянга гаруй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Кёльны Их сургууль нь 1388 оны 5-р сарын 21-нд байгуулагдсан бөгөөд Прага дахь Карлын их сургууль, Венийн их сургууль, Хайдельбергийн их сургуулийн дараа Ариун Ромын эзэнт гүрний дөрөв дэх дээд сургууль болсон юм. Сургууль байгуулах гэрчилгээнд Перужи хотод Ромын пап VI Урбан гарын үсэг зурж 1389 оны 1-р сард эхний 700 оюутнуудад лекц уншиж эхэлсэн түүхтэй ажээ.

Кёльны Их сургууль

1798 оны 4-р сарын 28-нд тус сургуулийн ректор Фердинанд Франц Уолраф болон бусад бүх профессорууд Францын Анхны Бүгд Найрамдах Улсад тангараг өргөхөөс татгалзсан тул Кёльны их сургууль хаагдсан бөгөөд үүнийг тус сургуулийн бие даасан байдлыг хадгалах шаардлагатай гэж тайлбарлаж байжээ. Гэсэн хэдий ч 1799 онд Уолраф Францад үнэнч байхаа тангараглаж, хаалттай их сургуулийн залгамжлагч "Ecole Centrale" гэж нэрлэгддэг сургуулийн багшаар томилогдов. Энэ албан тушаалд тэрээр францчуудаас олон урлагийн бүтээлийг нууж аварч чадсан байна.

19-р зууны турш хаалттай их сургуулийг сэргээх оролдлого амжилтгүй хэвээр байв. 1919 оны тавдугаар сарын 29-нд Кёльн хотын дарга Конрад Аденауэр шинэ их сургууль нээх тухай зарлигт гарын үсэг зурав. 1929 оны 10-р сард Альберт Их талбай дээрх гол барилгын ажил эхэлсэн юм.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

Их сургууль нь зургаан факультетаас бүрддэг бөгөөд 200 гаруй мэргэжил олгодог байна.

  • Эдийн засаг, социологи
  • Анагаах ухаан
  • Эрх зүй
  • Философи
  • Математик болон байгалийн шинжлэх ухаан
  • Хүмүүнлэгийн шинжлэх ухаан

2005 онд тус сургуульд 5 мянга орчим гадаад оюутан сурч байсан нь нийт оюутны 11 %-ийг эзлэж байжээ. Ихэнхи гадаад оюутнууд (герман. Bildungsausländer —Германд дунд боловсролын гэрчилгээгээ аваагүй хүмүүс) Зүүн Европ болон Орос, Хятадаас ирсэн байжээ.

Тус их сургуульд 508 профессор ажиллаж байгаагийн 70 нь эмэгтэй. Нэмж дурдахад тус их сургуульд 1,549 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа бөгөөд эмнэлэгт 765, бусад 1,462 туслах ажилтан (эмнэлэгт 3,736) ажилладаг байна.

Их сургуулийн Нобелийн шагналтай төгсөгчид болон багш нар[засварлах | кодоор засварлах]

  • Альбертус Магнус
  • Томас Аквинас
  • Курт Олдер (1950 оны химийн салбарын Нобелийн шагнал)
  • Эберхард Бекер (2002-2008 онд Дортмундын их сургуулийн ректор)
  • Питер Грюнберг (Физикийн Нобелийн шагнал 2007)
  • Хайнрих Болл (Нобелийн утга зохиолын шагнал)
  • Карл Карстенс (ХБНГУ-ын ерөнхийлөгч 1979-1984)
  • Густав Хайнеман (1969-1974 онд ХБНГУ-ын ерөнхийлөгч)
  • Бенжамин Лист (2021 оны химийн салбарын Нобелийн шагнал)
  • Каролос Папулиас (Бүгд Найрамдах Грекийн ерөнхийлөгч асан)
  • Мартин Бросзат (1926-1989), түүхч
  • Уте Дейхман, түүхч
  • Эрих Гутенберг (Орчин үеийн Германы бизнес судлалын үндэслэгч)
  • Амос Грунебаум, эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Дирк М.Гулди, химич
  • Туркийн иргэншилтэй еврей эмэгтэй Женни Гусик нь 1919 онд элссэн анхны эмэгтэй болон гадаад оюутан байв.
  • Саса Хантен-Шмидт, хуульч, публицист
  • Леонхард Хардинг, (1936 онд төрсөн), Африк судлалын түүхч, эрдэмтэн
  • Ханс Майер (1907-2001), утга зохиолын эрдэмтэн
  • Стефан Ноллер (1970 онд төрсөн), интернет бизнес эрхлэгч, үүсгэн байгуулагч, хорооны дарга асан
  • Эрнст Альфред Филиппсон (1900-1993), филологич
  • Аксел Оккенфельс
  • Катя Терлау (1970 онд төрсөн), урлаг судлаач, гарал үүслийг судлаач
  • Андреас Каплан, Германы эдийн засагч
  • Эберхард Войт
  • Эберхард Вагнер, хэл судлаач, зохиолч