Күвамото Такао

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Күвамото Такао
Бэйсбол
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Күвамото Такао
Төрсөн огноо 1970 оны 3 сарын 24 (1970-03-24) (49 настай)
Төрсөн газар Канагава муж
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Атланта 1996 Эрэгтэй баг

Күвамото Такао (япон. 桑元 孝雄, 1970 оны 3 сарын 24-нд төрсөн) нь Японы бэйсболын тамирчин, дасгалжуулагч юм. Тус улсын сонирхогчдын лигийн Мицүбиши Фүсо Кавасаки багт харьяалагдаж байв.

Намтар[засварлах | edit source]

Күвамото Канагава мужид төржээ. Дунд сургуульд байхдаа "Сагамихара Вайт Ийглз" хөвгүүдийн багт тоглодог байсан тэрээр Бүсо ахлах сургуулийг дүүргээд Мицүбиши Моторс Кавасаки корпорацид орж, компанийнхаа бэйсболын багийн гол тоглогч болсон юм.

1996 оны Атлантын олимпод Японы шигшээ багт багтан оролцож мөнгөн медаль хүртжээ.

1999 онд зодог тайлаад 2000 оноос багийнхаа дасгалжуулагч болж, хойч үеэ бэлдэх болсон бөгөөд 2008 онд Мицүбиши Фүсо Кавасаки баг татан буугдахад компаниа орхиж, 2009 оноос төрөлх Бүсо ахлах сургуульдаа бэйсболын багийн менежерээр ажиллаж байна.