Jump to content

Лаванда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лаванда цэцэг нь (франц. Lavande, латин. Lavandula multifida) нарлаг газар хуурай, чулууллаг хөрсөнд ургадаг. Гайхалтай содон анхилуун үнэртэй бутлаг цэцэгт ургамал юм.

Эртний Ромын дээдсүүд усанд орохдоо усны онгоцондоо хийж анхилам үнэрийг нь биендээ шингээдэг байжээ. Тэр үед Газар дундын тэнгисийн эрэг дагуух хөрсөнд зэрлэгээр ургадаг байсан аж. Тиймээс дундад зууны үед Лаванда цэцгийг үнэртэн, эмийн ургамлын зорилгоор түгээмэл хэрэглэх болжээ. Анх Шведын ургамал судлаач Карл Вон Линне 1753 онд Лаванда цэцгийг тарималжуулж тариалсан байна. Франц нь дэлхийн лавандагийн тариалалт болон үнэртэний 80-90% хангаж байна[1].

Лавандагийн үнэр нь ядраагаа тайлах, тайвшруулах, сайхан мэдрэмж төрүүлэх шидтэй. Түүчлэн дотор муухай болж огиулж бөөлжих, шөрмөс, булчин татах үед булчин сулруулахаас гадна халдварын эсрэг, нян эсэргүүцэх үйлчилгээтэй.

Францын өмнөд Газар дундын тэнгисийн орчмын Канн, Ницца, Марсель хотуудаар аялавал бараг таны алхам тутамд Лаванда цэцэгсийн бяцхан мухлагууд таарах бөгөөд янз бүрийн хэлбэрээр саван, үнэртэн, цэцгээр дүүргэсэн жижиг уут, хатаасан ч үнэрээ хадгалсаар байгаа лаванда цэцгийн баглааг худалдан авах боломжтой байдаг. Лаванда цэцгийн баглаа дотор орчны агаарыг анхилам үнэртэй болгодог.

Лаванда цэцгийн тансаг үнэр, эмчилгээний тустай шинж чанарыг ашигласан бүхий л насныханд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн хийхээс гадна хатаасан цэцгээр цай, хүнсэнд хэрэглэдэг. Лаванда цэцгийн шинэхэн, сэргэг үнэр нь сэтгэл санааг тайвшруулахаас гадна нойрны чанарыг сайжруулж, тав тухтай унтахад маш сайн туслагч болдог.

Лаванда цэцгийн охь дахь анхилам үнэр нь:

  • Мэдрэлийн ядаргаа тайлдаг
  • Өвчин намдаадаг
  • Цусны эргэлт сайжруулж даралт буулгадаг
  • Амьсгалын замын өвчнийг эдгээдэг (ханиад, астма)
  • Шавж үргээдэг (шумуул)
  • Нойргүйдлийг эмчилдэг (Эмнээс илүү үр дүнтэй хэмээн тооцдог)

Лаванда цэцгийн охийг түрхэж хэрэглэвэл:

  • Нян устгаж, ариутгадаг
  • Арьсны үрэвсэл эмчилнэ
  • Батгашиль болон ярыг эмчилдэг увдистай ажээ.[2]


  1. Zindaa. "Гайхамшигт Лаванда..." news.zindaa.mn (in англи). Retrieved 2024-06-27.
  2. bolorbaterdene (2020-03-18). "ЛАВАНДА цэцгийн гайхамшиг – Greenger". Retrieved 2024-06-27.