Левит

Леви ном нь Хуучин гэрээний 3 дахь ном. "Гэтлэл" номтой салшгүй холбоотой юм. Гэтлэл номд израилчууд Египетээс чөлөөлөгдөн, Бурханы хуулийг хүлээн авч, улмаар Бурханы өгсөн зааврын дагуу асрыг барьж, шинэхэн барьсан асарт Ариун Нэгэн нутаглахаар ирж байгаа тухай өгүүлсэн байдаг (Гэ 40:34). Леви ном нь асрыг барьж дуусгасан үеэс израильчууд Синаи уулнаас явсан үе хүртэлх хоёр сарын хугацаанд Мосед өгсөн Бурханы зааварчилгааг өгүүлдэг. Левитикус гэдэг нэр нь Еврей библиэс биш харин Грек, Латин хэлнээс гаралтай бөгөөд Левичүүдийн холбоо гэсэн утгатай юм. Леви бол Мосегийн бичсэн гурав дахь ном юм. Израилчуудад зориулан Мосед өгсөн, Мосе хожим нь бичиж хадгалсан Бурханы илчлэлт үгс энд агуулагдсан гэдгийг тавь гаруй удаа батлан хэлсэн байдаг. Леви ном нь МЭӨ 1445-1405 онуудад бичигдсэн гэж үздэг. Леви ном нь нийт 27 бөлөгтэй бөгөөд нийт 2 том хэсэгт хуваагддаг ба энэ нь:

  • I. Бурханд хүрэх арга зам: Эвлэрүүлэл (1:1-16:34)
    • Өргөлөөр (1:1-7:38)
    • Тахилчийн зуучлан залбиралаар (8:1-10:20)
    • Цэвэршүүлэлтийн хуулиудаар (11:1-15:33)
    • Жил бүр болдог Эвлэрүүллийн хуулиудаар (16:1-34)
  • II. Бурханы өмнө амьдрах арга зам: Ариун байдал (17:1-27:34)
    • Цусны тухай илчлэлтээр (17:1-16)
    • Ёс суртахууны жишгээр (18:1-22:33)
    • Ердийн мөргөлөөр (23:1-24:23)
    • Нөхөн төлбөрийн хуулиуд, дуулгавартай байдал ба тусгаарлалтаар (25:1-27:34) зэрэг болно.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]