Моисей

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Мосе» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал толь
латин Moyses — Мойсес
кирил Моисей орос (латинаас гаралтай)
англи Moses — Мозис
араб موسى — Муса
еврей מֹשֶׁה — Моше
Моисей
Филипп де-Шампанийн зурсан Моисей
Филипп де-Шампанийн зурсан Моисей
Төрсөн он НТӨ 15-р зуун
Төрсөн газар эртний Египет, Гешен
Өнгөрсөн он НТӨ 13-р зуун
Өнгөрсөн газар Моав (өнөөгийн Иордан), Нево
Ажил үйл шашны зүтгэлтэн, зөнч

Моисе́й (НТӨ 15-13-р зуунд амьдарсан) — Абрамын төрлийн шашны зөнч, эш үзүүлэгч байв.

Моисейг христ, лал, иудей, бахайн шашинд бурханы нэгэн элч, эш үзүүлэгч гэж дурдсан байна.

Тэр тусмаа еврейчүүдийн шүтдэг иудейн шашинд Моисей их зөнч, гол төлөөлөгч болон дүрслэгдсэн.

Намтар[засварлах | edit source]

Эхлэл[засварлах | edit source]

Христийн Библи, иудейн шашны Торанд өгүүлсэнээр Моисей Египетэд еврей боолын гэр бүлд төржээ.

Ф.Гудолийн зурсан Моисейг олсон нь хэмээх зураг

200 жилийн хугацаанд еврейн тоо олширсонд болгоомжилсон Египетийн хаан (фараон) дөнгөж төрсөн еврей хүү бүрийг алах тушаал өгсөн байв. 3 сартай бяцхан Моисейг эх нь (Иохебед) нь нууж Нил мөрний эргийн зэгсэн дунд тавьж үлдээсэнд хааны гүнж (Битя) олж өрөвдөн өсгөснөөр Моисей амь гарч өсөн бойжив.

Моисей агь ордны сайн эрдэм мэдлэгийг олж авсан боловч, өөрийн уг гарлыг мэдэн, эзэндээ зодуулж буй еврей боолыг өмөөрөн эзнийг нь алснаар ял шийтгэлээс зугтаж Улаан тэнгисийг гатлан Мидиан руу оджээ. Тэнд малчин болж эзнийхээ охинтой гэрлэв. Нэгэн өдөр Хорев уулнаа малаа хариулж яваад дүрэлзэн ассан бутнаас бурхныг олз харж, Египетийн нутгаас еврейчүүдийг гаргах зарлиг сонсчээ.

Египетээс гарсан нь[засварлах | edit source]

Моисей Египетэд эргэн ирж бурхны үгийг дамжуулж, еврейчүүдийг чөлөөхийг шаардсанд Египетийн хаан үл тоосон ба Бурханы хүчээр арван гамшгийг үзүүлж еврейчүүдийг дагуулан зугтжээ.

Еврейн цуваа Улаан тэнгисээр гатлахад тэнгисийн ус хоёр хуваагдаж хуурай зам гарсан бөгөөд нэхэн ирсэн хааны цэрэг тэнгисийн ус эргэн тавигдахад живэн сүйрчээ.

Моисей еврейчүүдийг дагуулан Мидиан нутаг Синай ууланд ирж Бурхны арван зарлигийг тосчээ. Анхны мөргөлийг түүний ах Аарон гүйцэтгэв.

И.Айвазовскийн зурсан Улаан тэнгисийг гаталсан нь хэмээх зураг

Мидиан[засварлах | edit source]

Моисей еврейчүүдийг 40 жилийн турш дагуулан Иордан голыг гаталсан ч бурханы амалсан Канаанд хүрч чадалгүй Нево уулнаа 120 насандаа өөд болжээ.

Рембрандтын зурсан Моисей

Библи[засварлах | edit source]

Хуучин гэрээний эхний таван номыг Моисейг бичсэн гэх нь бий.

Викимедиа зургийн сан:
«Моисей»