Иордан гол
Иордан гол (еврей. הַיַרְדֵּן; араб. الأردن (Эль-Урдун), мөн Эш-Шериа (араб. الشريعة)) — Ойрхи Дорнод дахь гол. Сири, Ливан, Израил улсын хилийн уулзвар орчим Хермон уулын хормойгоос эх авч умардаас өмнө зүгт Тивериадын нуураар (мөн Кинерет нуур гэдэг) дамжаад Сөнөсөн тэнгист зутгадаг байна. Бүс нутгийн гол усан замын нэг. Голын сав газрын нөөцийг Сири, Израил, Палестин, Ливан, Иордан гэсэн таван улс ашигладаг. Голын урт-252 км, сав газрын талбай - 18,300 хавтгай дөрвөлжин км. Энэ гол Хермон уулын энгэрээс урсдаг Эль Хасбани (Хацбани, Снир), Баниаси (Хермон), Лиддани (Дан) гэсэн гурван голын нийлбэр бэлчирээс үүсдэг бөгөөд эдгээр 3 гол Иордан голын сав газрын усны 77 хувийг эзэлдэг байна.
1994 оны Израйль-Иорданы энхийн Гэрээний дагуу хоёр улсын хил нь Иордан голын зурвасын дагуу байна гэж тогтоосон байдаг юм.
Хуучин Гэрээнд бичсэнээр Иошуа иудейчүүдийг Иордан голыг гайхамшигт хуваагдсан усны дундуур хуурай газар хөтөлж гаргаад иудейчүүдийн дөчин жилийн цөлд тэнүүчилж байсныг эцэс тавьсан гэдэг домогтой.