Хуучин Гэрээ

Еврей Библи буюу Хуучин Гэрээний Исаиа ном

Ариун Библийн тэргүүн хэсэг болох Хуучин гэрээ Эхлэл номоос Малахи ном хүртэл нийт 39 номноос бүрдэнэ. Манай дэлхийн хамгийн эртний бичээс гэж хэлж болох ч олон эрдэмтэд үүнийг үгүйсгэхийг оролддог. Хуучин Гэрээ нь МЭӨ 1445 - МЭӨ 430 онуудад бичигдсэн гэж үздэг. Хуучин Гэрээнд Бүтээгч Эзэн нэгэн гэр бүлийг сонгон авч, тэр гэр бүлийг ерөөн Израил үндэстэн болгосон түүх гардаг бөгөөд Израиль үндэстний аж амьдрал, баяр, түүх зэргийг өгүүлдэг. Хуучин гэрээг янз бүрийн мэргэжилтэй 40 орчим хүн бичиж тэмдэглэсэн байдаг.

Хуучин Гэрээ бол еврейчүүд болон Христэд итгэгчдийн Мөнхийн Эзэний үг хэмээн үздэг Ариун Бичээс юм. Хуучин Гэрээ нь анх еврей, арамей (багахан хэсэг нь) хэл дээр, еврей хүмүүсийн гараар бичигдсэн юм. Исламын шашинтнууд ч мөн Хуучин Гэрээг өөрсдийнхөө Тэнгэрбурханы үг мөн гэдэгт итгэдэг боловч энэ нь еврейчүүдийн тэрслүү байдлаас үүдэн итгэх аргагүй болсон гэж үздэг. Нэг ёсондоо өөрчлөлт орсон гэж үздэг. Хуучин Гэрээ нь дотроо 46 номоос бүрдэх бөгөөд тэрхүү номуудыг уран зохиолын хэлбэрийнх нь хувьд 4 ангилж үздэг. Протестант урсгалын итгэгчид өөрсдийн үзэмжээр номлолдоо тааруулан зарим номыг хасаж 39 болгон өөрчилжээ.

  • Хууль
  • Түүх
  • Шүлэг, яруу найраг
  • Зөнчид буюу Эш үзүүллэг


Хууль: Эхлэл, Гэтлэл, Левит, Тооллого, Дэд хууль

Түүх: Иошуа, Шүүгчид, Рут, Самуелын дэд, Самуелын дээд, Хаадын дэд, Хаадын дээд, Шастирын дэд, Шастирын дээд, Езра, Нехемиа, Тобит, Иудит, Эстэр, 1 Макаби, 2 Макаби

Шүлэг, яруу найраг: Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун, Соломоны мэргэн үгс, Сирах

Зөнчид буюу Эш үзүүллэг: Исаиа, Иеремиа, Иеремиагийн гашуудал, Езекиел, Даниел, Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук, Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]