Лениний хөшөө (Улаанбаатар)

Лениний хөшөө нь хуучнаар хотын төвд Улаанбаатар зочид буудлын өмнө байрлаж байсан, өдгөө Горхи-Тэрэлж байгалийн цогцолборт газарт байрлах Тэрэлж зочид буудлын Ривер Бийч зоогийн газрын үүдэнд байрлах хөшөө юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1954 оны 11-р сарын 26-нд, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 30 жилийн ойн өдөр Зөвлөлт улсыг үндэслэгч В.И.Лениний үзүүлсэн "их тус дэм"-д үзэл суртлын хувьд талархан БНМАУ-ын удирдлага энэ хөшөөг бүтээх шийдвэр гаргаж, Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт суурилуулжээ.[1] 4 метр өндөр тус хөшөө нь анхныхаа байранд байхдаа 3 метр өндөр гантиг чулуун суурьтай байв. 2012 оны 10-р сарын 14-нд тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүлийн тушаал, шийдвэрээр тус хөшөөг буулгаж, оронд нь орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг Хуримын ордны өмнөх талбайгаас шилжүүлэн нүүлгэж байрлуулсан юм. 55 сая төгрөгөөр үнэлэгдэн дуудлага худалдаанд орно гэгдэж байсан тус хөшөөг Гацуурт компани худалдан авч өөрийн эзэмшлийн Тэрэлж зочид буудлын орчимд байрлуулсан түүхтэй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2017-08-13. Татаж авсан: 2016-11-11.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.