Леонид Соловьёв
Леонид Николаевич Соловьев (1906 оны 1-р сарын 9-нд Хаант оросын Новгород мужийн Боровичид төрсөн- 1993 оны 7-р сарын 2, Москвад нас барсан) - Зөвлөлтийн нам, төрийн зүтгэлтэн, дипломат. ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны гишүүн (1961-1971), РСФСР-ын Дээд Зөвлөлийн дарга (1951-1955), Бүх Холбооны Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн орлогч дарга (1954-1959), ЗХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд (1963-1968), Зөвлөлт Оросын /РСФСР/ Гадаад хэргийн дэд сайд (1968-1980).
Намтар
[засварлах | кодоор засварлах]1926 онд ЗХУ-ын Новгородын аж үйлдвэрийн коллежийг төгссөн.
1926-1928 онд - С.М.Кировын нэрэмжит Ленинградын 185-р механик инженерийн үйлдвэрт механик, мастер.
1928-1930 онд тэнгисийн цэргийн албанд цэргийн алба хааж байгаад буцаж ирээд Кировын үйлдвэрт мастер, ахлах мастер, механикчаар ажилласан. 1933-1935 онд Ленинградын усан тээврийн дээд сургуульд суралцаж төгсөөд С.Кировын нэрэмжит үйлдвэрт үргэлжлүүлэн ажилласан. Цехийн механик, дүүргийн механик, цехийн орлогч дарга.
1937 оноос - Үйлдвэрийнхээ Үйлдвэрчний Эвлэлийн ажилд орсон.
1942-1944 онд - Зохион байгуулалт, зааварын хэлтсийн дарга, 1944-1954 онд - Бүх Холбооны Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1944-1954 онд ҮЭ-ийн Төв Зөвлөлийн нарийн бичгийн дарга, ҮЭ-ийн улсын нийгмийн даатгалын хэлтсийн дарга. 1954 оны 6-р сарын 17-ноос 1959 оны 3-р сарын 23 хүртэл - Бүх холбооны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн орлогч дарга. 1959-1963 онд - Бүх холбоодын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга.
Үүний зэрэгцээ 1951 оны 4-р сарын 13-аас 1955 оны 3-р сарын 23 хүртэл - Зөвлөлт Оросын /РСФСР/ Дээд Зөвлөлийн дарга.
1963-1968 онд-ЗХУ-аас БНМАУ-д суугаа Элчин сайд (1963 оны 12-р сарын 27-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан).
1968-1980 онд - Зөвлөлт Оросын Гадаад хэргийн дэд сайд.
1980 онд тэтгэвэрт гараад 1993 онд Москвад нас барсан.