Jump to content

Ли Нин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энэ өгүүлэл нь орчин үеийн гимнастикчийн тухай өгүүлнэ. Түүний байгуулсан компанийн тухай Ли Нин (компани), Тан улсын хунтайжийн тухай Ли Нин (Тан улс) өгүүллээс үзнэ үү.
Ли Нин

Бээжингийн олимпын нээлтийн ёслолын үеэр

Спортын гимнастик
Төлөөлдөг улс:  Хятад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛи Нин
Төрсөн огноо (1963-09-08) 9 сарын 8, 1963 (62 настай)
Төрсөн газарГуанши, Лайбинь
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байрЛос-Анжелес 1984Чөлөөт
Алтан медаль – нэгдүгээр байрЛос-Анжелес 1984Модон морь
Алтан медаль – нэгдүгээр байрЛос-Анжелес 1984Цагираг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛос-Анжелес 1984Баг
Мөнгөн медаль – хоёрдугаар байрЛос-Анжелес 1984Харайлт
Хүрэл медаль – гуравдугаар байрЛос-Анжелес 1984Олон төрөлт

Ли Нин (Хялбаршуулсан ханз: 李宁, Уламжлалт ханз: 李寧, Пиньинь: Lǐ Níng, 1963 оны 9 сарын 8-нд Гуанши мужийн Лайбиньд төрсөн) нь Хятадын гимнастикч, олимпын аварга тамирчин бөгөөд бизнесмэн юм. Жуан үндэстэн.

1984 оны зуны олимпоос 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж ихэд алдаршсан тэрээр өмнө нь 1982 оны Дэлхийн АШТ-д мөн 6 медаль хүртэж, "Гимнастикийн ханхүү" (體操王子) хочтой болжээ.

1988 онд зодог тайлсан Ли 1990 онд спортын хувцас, гутал борлуулдаг Ли Нин ХХК-г байгуулж ихээхэн амжилт олсон бөгөөд одоо компанийнхаа захирлуудын зөвлөлийн даргын албыг хашдаг.

2000 онд Ли Хятадын тамирчдаас анх удаа Олон улсын гимнастикийн алдрын танхимд багтжээ[1].

2008 оны зуны олимпын нээлтийн ёслолд Ли Нин уяанаас дүүжлэгдэн, цэнгэлдэх хүрээлэнгийн ханаар гүйх мэт явж, олимпын бамбарыг асаасан билээ[2][3][4].

  1. "LI NING". International Gymnastics Hall of Fame. Татаж авсан: 1 сарын 15. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Games begin with spectacular show". BBC.co.uk. 2008-08-08. Татаж авсан: 1 сарын 15. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "Li Flies High at Opening Ceremonies". International Gymnast. 2008-08-08. Эх хувилбараас архивласан: 2008-08-09. Татаж авсан: 1 сарын 15. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. http://online.wsj.com/article/SB121964720621268641.html