Лолита (роман)

«Лолита» роман (англи. Lolita) -Владимир Набоковын зохиосон роман. 1955 онд Парис хот дахь «Олимпия Пресс» хэвлэлийн газар анх англи хэлээр хэвлэгдэж сүүлд зохиол өөрөө 1960-аад онд орос хэл рүү орчуулсан байна. XX зууны агуу номнуудын нэг гэж үздэг: Time сэтгүүлийн үзэж буйгаар шилдэг 100 романын жагсаалтад багтдаг бөгөөд францын "Le Monde" сонин дэлхийн 100 алдартай номны жагсаалтад орж байгаа юм. Хоёр удаа 1962, 1997 онд уг романаар кино бүтээсэн байдаг юм.

"Лолита" роман, 1955 он

Лолита (1962 оны кино) нь Стэнли Кубрикийн найруулсан Англи-Америкийн кино юм. Жүжигчид: Жеймс Мейсон, Шелли Уинтерс, Питер Селлерс, Сью Лион (Лолита). Тус киноны зохиолыг Набоков өөрөө бичсэн боловч бага хэмжээгээр ашигласан. Лолита (1997 оны кино) нь Адриан Лайны найруулсан Франц-Америкийн кино юм. Жүжигчид: Жереми Айронс, Доминик Свэйн, Мелани Гриффит.

"Лолита" роман бол В.Набоковын зохиолуудаас хамгийн алдартай нь бөгөөд зохиолч түүний бүх бүтээлийг дүрсэлсэн ярвигтай үг хэллэг, нарийн дүрслэл байдаг ажээ.