Jump to content

Лувсандоржийн Гэлэгбаатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лувсандоржийн Гэлэгбаатар
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн

Лувсандоржийн Гэлэгбаатар Халх голын дайнд 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт 10-уулхнаа тогтоон барьж эрэлхэг тулалдаж байгаад амь үрэгджээ. 1964-оны 09 дүгээр сарын 29-нд МУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат. Ханх сумын Баян-Уулын бэлд нутаглаж байсан бөгөөд амьдарч байсан байшин, морины уяа нь одоо хүртэл байдаг. Сум нэгдлийн удирдлага Хороо багийн төвд байшинг нь нүүлгэн шилжүүлж, хараа хамгаалалтанд байлгадаг болсон. Дээр үеийн 2-3 модон байшин бий.