Jump to content

Лувсандоржийн Цэрэндорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсандоржийн Цэрэндорж нь (1908 онд төрж, 1989 онд нас барсан) - БНМАУ-ын анхны Гавьяат Жүжигчин, лимбэч юм. "Үхэрчин хүү Цэрэндорж" хэмээх дуунд нэр нь мөнхөрсөн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1935 оны 10 сарын 1-нд шинэ тулгар Монгол улсын түүхэнд анх удаа Улсын төв театрын жүжигчин, хөгжимчин 4 хүн гавъяат жүжигчин цол хүртсэний нэг нь Л.Цэрэндорж байв.

1908 онд Л.Цэрэндорж нь одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төржээ.

1925 онд бага сургууль төгсөөд Дэлгэрэх уулын аймгийн яам, Ардыг Гэгээрүүлэх яам, Монгол транс, Монгол банкинд бичээчээр ажиллаж, цэргийн албыг хаажээ.

1930-1937 онд онд Ардын цэнгэлдэх хүрээлэн, Улсын төв театр, Улсын цирк, УАДБЧуулгад хөгжимчнөөр ажиллав.

1957 оноос Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшаар ажилласан байна.

1928 онд Ленинград хотод, 1933-1935 онд моквад очиж монгол ардын дуунуудыг алдарт хуурч Д.Түдэв, М.Дугаржав, Ж.Дорждагва нарын хамтаар лимбэдэж пянзанд бичүүлсэн.

1947-1948 онд Хөгжимт Драматик сургуулийн (одоогийн Монгол Улсын Консерватори) захирлаар ажиллаж байв.

Ур чадвар[засварлах | кодоор засварлах]

Битүү амьсгаагаар лимбэдэхийн гайхамшгийг төгс эзэмшсэн энэ алдарт хөгжимчин нь лимбэ, шанзны сурах бичиг зохиосон нь хөгжим сонирхогчдын гарын авлага болж байдаг юм. Эх орондоо хувьсгалт шинэ соёлыг үүсгэхээс эхлээд 60 орчим жилийн бүтээлч хөдөлмөр, авъяас билэг, оюун ухаанаа соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт зориулсан алдартай уран бүтээлч, ахмад сурган хүмүүжүүлэгч байв.

1938 онд хэлмэгдүүлэлтийн хар шуурга түүнийг тойроогүй ба шоронд хорьж байцаан тамлаж байжээ.

1958 онд Л.Цэрэндорж лимбэчийг цагаатгагджээ.

Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]

Монголын шинэ урлаг соёлыг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн

  • "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"
  • "Алтан гадас" одонгоор хоёр удаа
  • "Бид ялав" медаль
  • Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.