Лувсанжамцын Удвал

Лувсанжамцын Удвал (1946 онд Өвөрхангай аймгийн Батхаан /өнөөгийн Бүрд/ сумын Цагаан нуур хэмээх газар төрсөн)-Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломат.

1964 онд Өвөрхангай аймагт дунд сургууль төгсөөд МУИС-д элсэн 3 жил суралцаж байгаад 1967 онд Гадаад явдлын яамны нэр дээр ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны сургуульд шилжин суралцаж 1972 онд төгссөн байна.

1972 оноос ГЯЯ-ны төв аппаарат болон түүний системийн байгууллагад тасралтгүй 37 жил дипломат алба хашсан.

1972-1975 онд дэд атташе, атташе,

1975-1978 онд Варшав дахь ЭСЯ-нд ХБНГУ-ыг хариуцсан дипломат ажилтан.

1978-1982 онд 2-р нарийн бичгийн дарга.

1985 оноос Берлин дэх Элчин сайдын яаманд зөвлөх.

1991-1994 онд зөвлөх, ахлах зөвлөх,

1995-1999 онд ХБНГУ-д суугаа Элчин сайд.

“Монгол-Герман чуулган”-ы Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хашдаг.