Jump to content

Лувсансодовын Чимэд-Очир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үндэсний бөхийн аймгийн хурц арслан Лувсансодовын Чимэд-Очир 1942 оны морин жил Архангай аймгийн Батцэнгэл сумын Баруун гол гэдэг газар малчин ардын гэрт мэндэлжээ. Эр бие өсөж арван долоон насандаа сумынхаа баяр наадамд зодоглож тухайн үед тэнд ажлаар явсан улсын заан Д.Гүрбадам наадам зодоглож түүнтэй тааран барилдаж улсын цолтонтой гар зөрүүлж үзжээ. Л.Чимэд-Очир арслан маань хорин насандаа Батцэнгэл сумынхаа баяр наадамд түрүүлж ардын цэргийн албанд " Сумын заан " цолтой морджээ. Цэргийн алба хаах хугацаандаа 1964 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд барилдан Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан Л.Доосүрэнгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртжээ. Аймгийн хурц арслан Л.Чимэд-Очир аймгийн баяр наадамд тав түрүүлж, дөрөв үзүүрлэн, арван хоёр удаа шөвгөрсөн амжилтыг үзүүлсэн хосгүй хүчтэн билээ.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1962 АХ-ын 41 жилийн ойн баяр наадамд хоёр давж гурвын даваанд улсын заан Б.Бадамд өвдөг шороодсон. 512
1963 АХ-ын 42 жилийн ойн баяр наадамд гурав давж дөрвийн даваанд улсын арслан Л.Сосорбарамд өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1964 Сүхбаатар аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
1965 Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. 128
1967 Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. 128
1968 Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1971 Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. 128
1972 Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1973 Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128
1974 Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж чимэг нэмсэн. 128
1977 Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэж чимэг нэмсэн. 128