Лутын Батзориг
Харагдац
Лутын Батзориг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын заан Д.Амгаланбаатараар дөрөв давж, тавын даваанд улсын харцага
Д.Баасандоржид өвдөг шороодсон. |
1024 |
| 2016 | АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин А.Алтанхуягаар дөрөв, улсын заан М.Өсөхбаяраар тав давж шөвгөрөн
"Монгол улсын начин" цолыг хүртсэн. |
1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2008 | Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 128 |
| 2009 | Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Батдоржид өвдөг шороодон үзүүрлэж
"Аймгийн заан" цол хүртсэн. |
256 |
| 2010 | Өвөрхангай аймгийн баяр наадамд залуу бөх Ж.Наранбаатарт өвдөг шороодон үзүүрлэж
"Аймгийн заан" цолоо баталсан. |
128 |
| 2011 | Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 512 |
| 2013 | Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2013 | Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2014 | Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2014 | Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2015 | Бүх цэргийн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Одгэрэлээр найм даван түрүүлж
"Цэргийн арслан" цол хүртсэн. |
256 |