Лхагвын Лха-Очир
Харагдац
Лхагвын Лха-Очир нь Завхан аймгийн Алдархаан сумын харъяат, Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.
Барилдааны амжилт
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2014 | АХ-ын 93 жилийн ойн наадамд улсын заан Т.Санчираар дөрөв, улсын арслан Д.Ганхуягаар тав даван шөвгөрч " Монгол улсын начин " цол хүртсэн. | 512 |
| 2022 | АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Э.Тамираагаар дөрөв, аймгийн харцага Х.Наранбаяраар тав, аймгийн арслан Х.Оргилболдоор зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. | 1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2008 | Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Ж.Сүхбатад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. | 128 |
| 2009 | Завхан аймгийн баяр наадамд аймгийн заан Д.Батжаргалаар найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 256 |
| 2012 | Завхан аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |
| 2014 | Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. | 256 |