Люблин
Люблин
Lublin | |
|---|---|
Fidelitatem et Constantiam (Латинаар) Wiernością i Stałością (Польшоор)[1] | |
| Улс | |
| Муж | |
| Повят | Хотын тойрог (Люблин тойргийн нийслэл ч нэг хэсэг биш) |
| Байгуулагдсан | 12-р зуунаас өмнө |
| Хотын эрх | 1317 |
| Хотын захиргаа | Люблины шинэ хотын захиргаа |
| Дүүрэг | 27 дүүрэг |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Кшиштоф Жук (PO) |
| Газар нутаг | |
| • Хотын тойрог | 147 км2 (57 бээр2) |
| Хүн ам (2021 оны 12 сарын 31) | |
| • Хотын тойрог | 336,339 ▼ (8-д)[2] |
| • Нягтрал | 2,310/км2 (6,000/бээр2) |
| • Бөөгнөрөл | 664,000 |
| Иргэдийн нэршил | Люблинчууд |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 20-001-аас 20-999 хүртэл |
| Бүсийн дугаар | +48 81 |
| Мужийн зам | LU |
| Үндсэн нисэх буудал | Люблин нисэх буудал |
| Хурдны зам | |
| Вэб сайт | www |
| Албан нэр | Люблин – түүхэн архитектур ба хотын чуулга |
| Бүртгэгдсэн | 2007-04-25 |
| Эшлэл ду. | Dz. U. z 2007 r. Nr 86, poz. 574[3] |
Люблин (польшоор Lublin, Орос: Люблин, Герман: Lublin) — Польшийн зүүн хэсэгт орших хот. Люблин мужийн нийслэл. 12-р зуунд хотын суурийг тавьсан байна. Хотын газар нутаг нь 147,5 км², хүн ам нь 339 784 (2019 он).
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хотын тухай анхны бичээс дурсгал нь 1198 оноос эхтэй.
1205 онд Галисийн хунтайж Роман хотыг нэг сарын турш бүсэлсэн боловч ухрахаас өөр аргагүй болсон.
1241 онд монголчууд Польш руу хийсэн анхны довтолгооны үеэр Люблинийг эзлэн сүйтгэж, 3 жилийн дараа Литва, Прусс, Йотвинчууд нар нэгдэж дахин дээрэмдсэн байна. Тэр жилдээ Галисийн хунтайж Даниел хотыг эзлэн авч, ихээхэн бэхэлсэн.
1260 онд Доминиканчууд Архангел Михаилын нэрэмжит анхны Католик сүмийг барьсан.
1317 онд Локиет хунтайж Владиславын хаанчлалын үед тус хотод Магдебургийн эрх олгогджээ. 1341 онд Их Казимир Люблинд Татаруудыг ялсан.
1474 онд Казимир Ягеллон энэ хотыг шинээр байгуулж Люблин воеводствогийн нийслэл болгосон.
1792 онд хотыг Оросын цэргүүд хотыг эзэлсэн. Польш-Литвын Хамтын нөхөрлөлийн гурав дахь хуваагдлын дараа хот Австрийн мэдэлд орсон. 1809 онд энэ хот Варшавын гүнгийн нэг хэсэг болсон. 1815 онд Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох Польшийн Вант улсын нэг хэсэг болжээ.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Люблин хотыг Герман, Австри-Унгарын цэргүүд эзэлжээ.
1918 онд Люблин хотод Католик Их Сургууль байгуулагдсан.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Люблин хотын цахим хуудас
- 2016 оны Европын соёлын нийслэл Люблин хот (польшоор)[permanent dead link]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Interpelacja w sprawie mozliwosci i stanu realizacji postulatow" (pdf) (Польш хэлээр). Przewodniczago Rady Miasta Lublin. 2013-08-19. Эх хувилбараас архивласан: 2016-09-16. Татаж авсан: 2025-11-01.
- ↑ "Local Data Bank". Польшийн статистикийн газар. Татаж авсан: 2025-11-01. Data for territorial unit 0663000.
- ↑ Загвар:Cite Polish law