Jump to content

Маамын Лхагва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Маамын Лхагва
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1907 он
Нас барсан огноо1977(1977-00-00) (69–70 насалсан)
ХамаатанМ. Намбар
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан1933
Улсын заан1931
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1
Үзүүрлэсэн2
Шөвгөрсөн11

Маамын Лхагва (1907 - 1977) нь Завхан аймгийн Идэр сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. "Урт гарт Лхагва" гэж алдаршсан тэрээр их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хилс хэрэгт холбогдож, 1939 - 1946 онд шоронд хоригдож байв. Ах нь улсын заан М.Намбар болно.

  • 1931 онд 9 давж үзүүрлэн улсын заан болов
  • 1932 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цолд хүрэв
  • 1935 онд 6 давсан
  • 1936 онд 5 давсан
  • 1939 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1946 онд 5 давсан
  • 1947 онд 5 давсан
  • 1948 онд 5 давсан
  • 1950 онд 5 давсан
  • 1951 онд 5 давж шөвгөрчээ