Магсаржавын Бадам
Магсаржавын Бадам (1950 оны 11 сарын 23-нд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн) нь Монгол улсын гавьяат жүжигчин цолтой лимбэч багш юм.Их, дунд, жижиг лимбээр хөгжимддөг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр УАДБЧ-д гоцлол хөгжимчин, СУИС-ийн лимбэ хөгжмийн анхны багш, Багшийн сургууль, Соёлын дунд сургууль, Цэцэрлэгийн багшийн сургуулийн лимбэ хөгжмийн багшаар ажиллаж байв. Бадам ОХУ-ын Халимагт анхны лимбэ хөгжмийн ангийг нээсэн. 1996-2008 онд ХБК-д лимбийн багшаар ажиллажээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Сурах бичиг, гарын авлага
[засварлах | кодоор засварлах]1978 онд лимбэ хөгжмийн анхны сурах бичгийг өөрийн багш, МУГЖ Л.Цэрэндоржтой хамтран зохиосон. 2005 онд “Лимбийн увдисын түлхүүр”, 1996 онд “Лимбэ хөгжмийн битүү амьсгааны гарын авлага, 2008 онд “Хан хөхийн уянга” сурах бичиг тус тус зохиожээ.
Хөгжим, найруулга
[засварлах | кодоор засварлах]“Хан хөхийн уянга” лимбэ хөгжмийн гоцлолыг МУГЖ Ж.Мэнд-Амартай хамтран зохиож хөгжимдсөн.
Шигшрэгт бүжгийн хөгжим, Чацуутан бүжгийн хөгжим, Муур багш бүжгийн хөгжим, Эрх ишиг бүжгийн хөгжим, Баяд бүжгийн хөгжим, Шанзны гоцлол, Төвөд аялгуу”, "Уйгар аялгуу” зэрэг хөгжмийн гоцлолууд, Д.Нацагдоржийн шүлэг”Хавар”, Д.Банзрагчийн шүлэг”Эх орон минь”, Д.Банзрагчийн шүлэг”Ижий минь”, Д.Банзрагчийн шүлэг”Хорин насны хавар”, Д.Банзрагчийн шүлэг”Цасан ширхэг”, З.Доржийн шүлэг ”Нар,хурга бид гурав”, З.Доржийн шүлэг”Тогоруу”, Ш.Сүрэнжавын шүлэг”Гавшгайчдын дуу”, Ш.Сүрэнжавын шүлэг”Мөргөлийн дуу”, “Сүм хийд” Телевизийн чимэглэл хөгжим тус тус зохиосон.
Мөн монгол ардын уртын дуу ”Дөрвөн цаг”, М.Дугаржавын ”Жавхлант сүрэг”, Дугарсүрэнгийн ”Эх орны өглөө”, монгол ардын уртын дуу ”Цомбон туурайтай хүрэн”, Молдав бүжгийн аялгуу Сырба, Г.Диникугийн ”Хора стакатто”, И.Гайдны ”Концерт до мажор", Шинжан аялгуу ”Узбек бүжиг”, Төвөд аялгуу ”Лхасд хавар ирлээ”, Халимаг аялгуу ”Тал минь” зэрэг бүтээлүүдийг найруулан хөгжимдсөн.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1973 онд зохион байгуулагдсан Дэлхийн залуучууд оюутны 10-р Их наадмын тэргүүн шагнал
- 1978 онд зохиогдсон Үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал
- 1991 оны 7 сарын 5-нд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байхдаа гавъяат жүжигчин цол