Майами
Майами
Miami | |
---|---|
Хоч: The 305, Шидэт хот, Америк тивд хүрэх гарц, Латин Америк руу нэвтрэх гарц, Латин Америкийн нийслэл[1] болон Дэд Хот | |
Улс | АНУ |
Муж | Флорида |
Тойрог | Майами-Дейд |
Суурин | 1858 оноос хойш[a] |
Нэгдсэн | 7 сарын 28, 1896 |
Үүсгэн байгуулагч | Жулиа Таттл |
Үгийн гарал | Майами гол, эцэст нь Маяимигаас гаралтай |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл |
• Хотын дарга | Фрэнсис Суарес (БНН) |
Газар нутаг | |
• Нийт | 145.23 км2 (56.07 бээр2) |
• Газар | 93.23 км2 (36.00 бээр2) |
• Ус | 52.00 км2 (20.08 бээр2) |
• Бөөгнөрөл | 15,890 км2 (6,137 бээр2) |
Өндөр | 1.8 м (6 фут) |
Хамгийн өндөр цэг | 12.8 м (42 фут) |
Хүн ам | |
• Нийт | 442,241 |
• Тооцоо (2022)[7] | 449,514 |
• Байр | АНУ-д 44-т Флоридад 2-т |
• Нягтрал | 4,743.55/км2 (12,285.7/бээр2) |
• Хотын нутаг | 6,077,522 (АНУ: 4-т) |
• Нягтрал | 1,886.0/км2 (4,884.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,091,747 (АНУ: 9-д) |
Иргэдийн нэршил | Майамичууд |
ДНБ | |
• Хотын бөөгнөрөл | $483.755 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC–05:00 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC– 04:00 |
ЗИП кодууд | 33101–33102, 33106, 33109, 33111–33112, 33114, 33116, 33119, 33122, 33124–33138, 33140–33147, 33149–33158, 33160–33170, 33172–33199, 33206, 33222, 33231, 33233–33234, 33238–33239, 33242–33243, 33245, 33247, 33255–33257, 33261, 33265–33266, 33269, 33280, 33283, 33296, 33299 |
Бүсийн дугаар | 305, 786, 645 |
МБХС код | 12-45000 |
ГНМС онцлог ID | 277593, 2411786 |
Вэб сайт | miamigov.com |
Майами (Англи: Miami [maɪˈæmɪ] мөн City of Miami) нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн орших 463.347 оршин суугчтай хот бөгөөд Майами-Дейд тойргийн захиргааны төв юм.[11] Хотын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 143,1 км². Энэ хот нь 5,5 сая оршин суугч бүхий Майами метропол бүсийн бүрэлдэхүүнд багтана. Хотын нэр нь индиан хэлний Mayaimi (Маяими, орчуулбал «их ус») гэх үгнээс гаралтай бөгөөд Lake Mayaimi (өнөөгийн Окичоби нуур) ба тэнд амьдарч байсан индиан омгийг Маяими хэмээн нэрлэдэг байв. Майами хот нь Атлантын далайн нэг хэсэг болох Бискейн буланд цутгах Майами голын бэлчир дээр оршдог. Майами нь Флорида муж улсдаа Жэксонвилл хотын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Хүн амын дийлэнх нь испани эх хэлтэй байна.[12]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Европынхон өнөөгийн Майамийн нутаг дэвсгэрт хөл тавихаас өмнө Текеста индианчууд энд амьдарч байв. 1896 оны долоодугаар сарын 18-нд 300 гаруй хүн амтай Майамийг албан ёсоор хот хэмээн зарлажээ. Үүнээс гурван сарын өмнө Хенри Флаглер Майами хотыг Флоридагийн Зүүн Эргийн Төмөр Замын сүлжээнд холбосон байв.
1920-иод онд хотод мөрийтэй тоглоомын газрыг зөвшөөрсөн байснаас гадна мансуурах бодисын хэрэглээг хориглосон хуулийг үндсэндээ үл тоосон байдалтай байв. Үүнээс үүдэн АНУ-ын умард талаас цагаачид маш олноор ирж суурьших болсон тул тэр хэмжээгээр барилга, орон сууцны эрэлт огцом нэмэгджээ. Шинээр баригдсан өндөр барилгуудаар хотод скайлайн бий болсон ба энэнээс хамааралтай тус хотыг «Magic City» (монголоор орчуулбал ид шидийн хот эсвэл илбийн хот) хэмээн хочлох болсны учир нь энэ хот нэг өвлөөс ирэх өвлийн хооронд танихын аргагүй өөрчлөгдөн тул ирсэн гийчид энэ хотыг чинь гараар илбэдэн ургуулчихжээ гэх яриа тархсан байдаг.[13]
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Бахамчууд 1830 оноос өмнө Майами голын дагуу газар тариалан эрхэлдэг байсан. Ричард Фицпатрик 1830 онд тэнд тариалангийн талбай байгуулсан боловч 2-р Семинолийн дайн (1835-1843) эхлэхэд түүнийг орхисон. АНУ-ын арми тэнд 1836 онд Форт Далласыг байгуулсан боловч 1841 онд фортыг орхин явсан. Уильям Инглиш дайны дараа Фицпатрикийн тариалангийн талбайг дахин нээж, хотын талбайг худалдсан боловч 1840-д оны сүүлээр энэ нутгийг орхижээ. Арми 1849-1851 онд форт руу буцаж, 3-р Семинолын дайнд (1855-1858) буцаж ирэв.[3][4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Miami: the Capital of Latin America". Time. December 2, 1993. Archived from the original on December 24, 2007.
- ↑ "US Gazetteer files: 2020". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. March 25, 2021. Архивласан огноо August 24, 2019. Татаж авсан: March 25, 2021.
- ↑ George, Paul S. (1996). "Miami: Three Hundred Years of History". HistoryMiami. Archived from the original on July 28, 2021. Татаж авсан: May 28, 2021.
- ↑ Shappee, Nathan D. (1961). "Fort Dallas and the Naval Depot on Key Biscayne, 1836–1926" (PDF). Tequesta. 21: 13–40. Archived from the original (PDF) on August 26, 2021. Татаж авсан: May 28, 2021 – via Florida International University Digital Collections.
- ↑ "2020 U.S. Gazetteer Files". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо March 18, 2021. Татаж авсан: October 31, 2021.
- ↑ "P2: HISPANIC OR LATINO, AND NOT ... - Census Bureau Table". P2 | HISPANIC OR LATINO, AND NOT HISPANIC OR LATINO BY RACE. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо March 22, 2023. Татаж авсан: March 21, 2023.
- ↑ "Annual Estimates of the Resident Population for Incorporated Places in Florida: April 1, 2020 to July 1, 2022". Florida. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. May 2023. Архивласан огноо June 24, 2023. Татаж авсан: May 27, 2023.
- ↑ "List of 2020 Census Urban Areas". census.gov. АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо January 14, 2023. Татаж авсан: January 8, 2023.
- ↑ "2020 Population and Housing State Data". АНУ-ын хүн амын тооллогын товчоо. Архивласан огноо August 24, 2021. Татаж авсан: August 22, 2021.
- ↑ "Total Gross Domestic Product for Miami-Fort Lauderdale-West Palm Beach, FL (MSA)". Federal Reserve Economic Data. Архивласан огноо January 12, 2024. Татаж авсан: January 26, 2024.
- ↑ "Quickfacts: Miami (англиар)". Archived from the original on 2012-06-21. Татаж авсан: 2021-02-22.
- ↑ www.mla.org: Miami, Florida
- ↑ About Miami-Dade County History. (Memento 25. Хоёрдугаар сар 2008 цахим архивт)