Манжийн Хөвөөт улаан хошуу

Манжийн хөвөөт улаан хошууны туг

Хөвөөт улаан хошуу (манж хэл:ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг:kubuhe fulgiyan gūsa) хэмээх нь Манжийн Чин гүрний цэрэг, төрийн үндсэн хүчин найман хошууны нэг болой. 1615 онд Нурхач баатар хуучин байгуулсан дөрвөн хошуу цэрэгтээ дөрвөн өнгийн хөвөөт туг бүхий 4 хошууг нэмж байгуулсны нэг нь энэ хошуу юм. Хошууны эзэн ноён нь төрийн кэцинь жүн ван юм. Найман хошууны дүрмээр доод ангилалын хошуунд хамаарна. Энэ хошууг анх манж-зүрчид аймгийн хүмүүсээр байгуулж байснаа, дараа нь хятад, монгол угсаатныг эгнээндээ нэгтгэжээ. Дайчин гүрний сүүлчээр Бадаргуулт төрийн үед Хөвөөт улаан хошуу нь 86 сумтай болжээ. Нийт хүн ам нь 130000 гаруй, цэргийн тоо 26000 болсон байв. Хөвөөт улаан хошууг Төрийн Кэцинь жүн ван Ёотогийн үр хойчис үе улиран захирч байсан. Ёото бол хошой ли чин ван Дайшаны хөвгүүн юм.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]