Jump to content

Марсел Пруст

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Марсел Пруст (франц. Valentin Louis Georges Eugène Marcel Proust, 1871 оны 7 сарын 10-нд Парис хотод төрж, 1922 оны 11 сарын 18-нд Парист нас барсан) нь Францын зохиолч, "Алдуул цагийн эрэлд" хэмээх 20-р зууны сор бүтээлүүдийн нэг гэгддэг зохиолыг бичсэн хүн юм.

Тэрээр Анагаах ухааны профессор Адриан Пруст, эх Жанна Вейль нарын гэр бүлд төрж, Кондорсын элитийн лицейд боловсрол эзэмшээд, Сорбонны их сургуулийн хуулийн ангид суралцжээ. 1889 оны 11-р сараас Орлеанд нэг жил цэргийн алба хаасан. 1892 оны эхээр Пруст найзуудынхаа хамт "Найр" (Le Banquet) сэтгүүл байгуулжээ. 1894 онд тэрээр декадентын хэв маягаар зохиолын шүлгийн ном гаргаж тэрээр дэлхийн хүн, дилетант гэсэн нэр хүндийг олж авсан. 1895 оны 6-р сард тэрээр Мазарины номын санд ажиллаж эхэлсэн боловч тэр даруй "цалингүй" чөлөө авч, 1900 он хүртэл чөлөөгөө сунгаж байжээ.

1896 онд Зугаа цэнгэл ба харуусал туурийн анхны эмхэтгэлээ хэвлүүлж, уншигч олны танил болсон аж. 1906 оноос хүнд багтраа өвчний улмаас зожиг амьдралаар амьдрах болж, 1895 оны орчим "Алдуул цагийн эрэлд" хэмээх 7 боть цуврал романаа бичиж эхлээд 1899 онд орхиод 1907 онд дахин эхлүүлж 1913 онд эхний хувилбараа дууссгасан байна. Энэ цувралын 2 дахь романаар Марсел Пруст нэрд гарч, 1919 онд Гонкурын шагнал авчээ. Пруст уг бүтээлийн сүүлчийн ботийг засварлаж амжаагүй нас барсан; Тэдний гурвыг нь нас барсны дараа хэвлүүлж, түүний дүү Робер редакторлосон байна. "Алдуул цагийн эрэлд" алдарт бүтээлдээ хүний сэтгэл зүй, оюун ухааны хөгжлийн хуулийг тайлбарлахыг эрмэлзжээ. Прустын гүн ухаан-гоо зүйн үзэл бодолд нь зөн билгийн нөлөө их байдаг. Зохиолч зөн билгээрээ дамжуулан ертөнц, нийгмийн тухай хүний төсөөлөл туйлбаргүй, харьцангуй байдгийг үзүүлж, нийгмийн хэврэг гуйвамтгай чанарыг үзүүлэхийг оролдсон юм. Прустын үзэж буйгаар бол хүнийг зөвхөн урлаг л энэхүү "харьцангуй" ноёрхлоос ангижруулж, мөнхийн амьдралд нэгтгэх ажээ.

Түүний "Алдуул цагийн эрэлд" романыг франц хэлнээс Бугат Л.Алтангэрэл монгол хэлнээ орчуулжээ.

Үндсэн бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1896 — Баяр жаргал ба Өдрүүд (фр. Les Plaisirs et les Jours)
  • 1896 — 1899 — Жан Сантөй (фр. Jean Santeuil)
  • 1908 — 1909 — Сент-Бөөвийн эсрэг (фр. Contre Sainte-Beuve)
  • Цуврал «Алдуул цагийн эрэлд» (фр. À la recherche du temps perdu):
    • 1913 — Сваны талд (фр. Du côté de chez Swann).
    • 1918 — Цэцэг дундах охидын сүүдэрт (фр. À l’ombre des jeunes filles en fleurs)
    • 1920 — 1921 — Германтуудын талд (фр. Le côté de Guermantes I et II)
    • 1921—1922 — Содом Гоморр хоёр (фр. Sodome et Gomorrhe I et II)
    • 1923 — Олзлогдсон эмэгтэй (фр. La prisonnière)
    • 1925 — Оргосон Албертин (фр. Albertine disparue)
    • 1927 — Олж авсан цаг хугацаа (фр. Le Temps retrouvé)