Марсын талбай

Марсын талбай

Марсын талбай (франц. Champ de Mars) — Парис хотын 7-р тойрогт алдарт Эйфелийн цамхаг, Цэргийн сургууль хоёрын дунд Сена мөрний зүүн эрэг дээр орших нийтийн цэцрлэгт талбай юм.

1751 онд Францын XV Луи хаан анх ядуу язгууртны гэр бүлийн эрэгтэй хүүхдүүдэд зориулсан Цэргийн сургууль байгуулахаар шийджээ. Шинэ сургуулийн байрны өмнөх өргөн уудам талбайг Эртний Ромын дайны бурхан Марс (монгол. Ангараг) гаригийн нэрээр Марсын талбай хэмээн нэрийдэж, тэр үед эхлээд цэргийн жагсаалын талбай болон ашигладаг байсан юм. Энэ талбайд 1790 оны 7-р сарын 14-нд Францын анхны Үндсэн хуулийн тангараг өргөсөн бөгөөд 1791 оны 7-р сарын 17-нд болсон Ардын бослогын үйл явдал энд өрнөсөн юм.

Францын Их хувьсгалын дараа Марсын талбайд эх орончдын баярыг зохион байгуулдаг байв. Мөн хурдан морины уралдааныг 1833-1860 онд зохион байгуулж байжээ. 1867 оноос хойш Дэлхийн үзэсгэлэн энд тогтмол зохион байгуулагддаг байсан.