Мижидийн Бүтэмж
Appearance
Мижидийн Бүтэмж нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн (1942 онд төрж 2020 оны 10 сарын 14-ний өдөр таалал төгсчээ).
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1942 оны 9 сарын 27-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт малчин ард Пунцагийн ууган хүү болон мэндэлж, өвөг эцэг Мижидийн асрамжид өсжээ.
- 1952-1961 онд Нийслэлийн II дунд сургуульд сурчээ.
- 1961-1968 онд Праг хотын “Урлаг Үйлдвэрлэлийн дээд сургууль”-д зураач мэргэжпээр суралцан “Худалдаа бэлтгэлийн газар”, “Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам”-нд тус тус зураачаар ажиллажээ.
- 1982 онд Монголын Урчуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.
- 1982-1986 онд МУЭ-ийн хорооны уран бүтээл, сурталчилгааны хэлтсийн дарга зэрэг албыг нэр төртэйгээр хашиж байв.
- 1986 оны 9 сараас чөлөөт уран бүтээлчээр ажиллажээ.
- 1993 оны шинэ загварын Мөнгөн тэмдэгтийн загварыг 1992 онд Улсын бага хурал баталсан бөгөөд зураг, загварын ерөнхий тоймыг бүтээсэн.
Галерей, Музейн сан хөмрөгт
[засварлах | кодоор засварлах]Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт зураачийн 30 орчим бүтээл хадгалагддагаас “Хот айл” бүтээл нь 1976 онд Бүгд Найрамдах Болгар ард улсын Софи хотод болсон олон улсын үзэсгэлэнд Тэргүүн байрыг эзэлж, “Мянган адууны баяр” бүтээл нь шилдгээр шалгарч байв.
Монголын урчуудын эвлэлийн эмгэнэлд "М.Бүтэмж зураачийн Монголын Дүрслэх Урлагийн түүхэнд оруулсан хувь нэмэр асар их" гэж дурджээ.
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 1982 онд МУЭ-ийн нэрэмжит шагнал, Алтан гадас одон,
- 1992 онд Монгол улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол тэмдэг