Jump to content

Микроклин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Микроклин
Ерөнхий
АнгилалТектосиликат эрдэс, хээрийн жонш бүлэг, шүлтийн
ТомъёоKAlSi3O8
IMA тэмдэгMcc[1]
Талст системТриклин
Кристаллографын бүлэгP1 (no. 2)
Тодорхойлолт
ӨнгөЦагаан, саарал, саарал шар, шаргал, бор шаргал, яргай ягаан, хөх ногоон, ногоон.
Талст зуршилАнэдр эсвэл эвэдр хэлбэртэй байж болно. Үртэс нь ихэвчлэн сунасан, хүснэгт хэлбэртэй. Дээш ууссан альбитээс үүссэн ламелла агуулсан байж болзошгүй.
ИхэрлэлтЕрөнхийдөө альбит ихэрлэлт болон периклиний ихэрлэлтийг харуулдаг. Энэ хослол нь торон хэв маягт хүргэдэг тул микроклин нь торон ихэрлэлтийг харуулдаг. Мөн карлсбадын ихэрлэлт, энгийн ихэрлэлт эсвэл огт ихэрлэлтгүй байдлыг харуулж болно. Микроклин дахь ламелла нь тасалдалтай бөгөөд "чимхэж хавддаг".
Микроклины нимгэн хэсгийн микроскоп зураг (хөндлөн туйлширсан гэрэлд)
Хагарал{001}-тэй параллель төгс задаргаатай, {010} дээр сайн задаргаатай. Задаргаа нь 90°41' өнцгөөр огтлолцдог. Микроклины нам рельефийн улмаас нимгэн хэсэгт задаргаа харахад хэцүү байж болно.
ХугаралТэгш бус
ЭсэргүүцэлХэврэг
Моосын хатуулаг6–6.5
ГялтганалтШилэнцэр
СудалЦагаан
Тунгалаг чанарТунгалаг, тунгалаг
Хувийн жин2.5–2.6
Оптик шинж чанарХоёр тэнхлэгтэй сөрөг
Хугалах илтгэгчnα = 1.514 – 1.529 nβ = 1.518 – 1.533 nγ = 1.521 – 1.539
Давхар хугаралЭхний эрэмбийн цагаан хүртэл (ойролцоогоор 0.007)
ПлеохроизмN/A
2V өнцөг65–88°
УсталтХагарал руу чиглэсэн устах хандлага
Ялгагдах онцлогГридирон ихэрлэх нь микроклиныг бусад хээрийн жоншноос ялгадаг. Плагиоклаз дахь ламелла нь тасралтгүй бөгөөд "чимхэж хавддаггүй" тул плагиоклазаас ялгардаг.
Alters toИхэвчлэн серицит эсвэл шавар болж хувирдаг.
ТовгорБага сөрөг
Оптик тэмдэгХоёр тэнхлэгтэй сөрөг
ХТГ дэх өнгөӨнгөгүй
Микроклины талст

Микроклин (KAlSi3O8) нь магмын чулуулаг хэлбэртэй чухал тектосиликат эрдэс юм. Триклин сингонид талсждаг. Байгаль дээр талст байдлаар элбэг тохиолдоно. Энгийн дүрс нь пинакойд призм байна. Пегматит судалд микроклины асар том хэмжээний (10тн) талстууд байдаг. Друз агрегатаар элбэг тохиолдоно.

Микроклин цагаан, шар, саарал, ягаан, улаан өнгөтэй шилэн гялгатай, хоёр чиглэлээр сайн хуваагдалтай, хатуулаг 6, нягт 2.54-2.57 байна. Ногоон өнгөтэй микроклиныг амазонит буюу "Амазоны чулуу" гэнэ.

Микроклин магмын ба пегматит процесст үүснэ. Магмын процессын үед уулын чулуулгийг бүрдүүлэгч эрдэс болох бөгөөд пегматит процессын үед микроклины бөөгнөрөл үүсэхээс гадна талстууд нь том байдаг. Пегматит дотор микроклин ихээр тархсан байх бөгөөд болорын хамт "Еврейн чулуу" гэгчийг бий болгоно.

Амазонитын орд Оросын Холбооны Улсын Уралын Ильмен ууланд, Казахстан, Байгалийн чандад, Монгол орны төв, Баянхонгор аймагт байдаг.

Цэвэр микроклиныг шаазан ваарны үйлдвэрт ашиглана. Амазонитыг гоёл чимэглэлд ашиглахаас гадна барилгад засаж өнгөлж өргөн хэрэглэнэ.

 Commons: Микроклин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Л.Н. Варр (2021). "IMA–CNMNC approved mineral symbols". Mineralogical Magazine. 85 (3): 291–320. Bibcode:2021MinM...85..291W. doi:10.1180/mgm.2021.43. S2CID 235729616.

Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "Datenblatt" defined in <references> is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "Mindat" defined in <references> is not used in prior text.
Иш татахад гарсан алдаа: <ref> tag with name "StrunzNickel" defined in <references> is not used in prior text.