Хугалах илтгэгч
Бодисын хугалах илтгэгч гэдэг нь, вакуум дахь гэрлийн фазын хурдыг ба тухайн бодис доторх гэрлийн фазын хурдад харьцуулсан харьцаатай тэнцүү хэмжигдэхүүн . Вакуум дахь гэрлийн хурдыг сонгодог тогтмол гэж нэрлэдэг. Гэрэл нь цахилгаан соронзон долгионы нэг хэсэг учир энэ ойлголт нь бусад долгионы хувьд мөн яригддаг. Жишээ нь, дууны долгион.
Дэлгэрэнгүй
[засварлах | кодоор засварлах]Хугалах илтгэгчийн утга нь бодисын шинж чанар ба цацрагийн долгионы уртаас хамаардаг. Зарим нэг бодисын хувьд хугалах илтгэгч нь цахилгаан соронзон долгионы өөрчлөлтөөс хамааран маш их өөрчлөгддөг. Зарим тохиолдолд давтамжийн тодорхой хязгаарт хугалах илтгэгч нь хэт өөрчлөгдөг. Иймд тооцоололд, тухайн нөхцөлд өгөгдсөн давтамжийн хязгаарыг (диапазон) ашигладаг.
Анизотроп оптиктой бодисууд гэж байдаг. Ийм бодисуудын хувьд хугалах илтгэгч нь гэрлийн чиглэл ба туйлшралтаас хамаардаг. Ийм шинж чанартай бодисууд өргөн тархсан байдаг. Эдгээрт, симметр чанар багатай бүх талстууд, мөн деформацад өртсөн бүх бодисуудыг багтааж болно.
Хугалах илтгэгчийг тухайн бодисын соронзон ба диэлектрик нэвчилтүүдийн үржвэрийн язгуураар илэрхийлж болно:
(энэ тохиолдолд, давтамжийн тухайн хязгаарын соронзон нэвчилтийн утга ба абсолют диэлектрик нэвчилтийн илтгэгч -г хэрэглэнэ. Учир нь, энэ хоёр үзүүлэлтийн утга нь давтамжаас шалтгаалан их зөрөөтэй байдаг.)
Хугалах илтгэгчийг хэмжихэд рефрактометрыг ашигладаг. Усан уусмал дахь сахарын хэмжээг тодорхойлдог рефрактометрыг сахариметр гэдэг. Сахариметрыг хүнсний үйлдвэрлэлд өргөн ашигладаг.
Нэг бодисын хугалах илтгэгч -г өөр нэг бодисын хугалах илтгэгч -д харьцуулсан харьцааг харьцангуй хугалах илтгэгч гэдэг. хувьд, үнэн. Үүнд, ба нь хоёр бодисын гэрлийн фазын хурд. -ийн хувьд гэдэг нь ойлгомжтой юм.
Ямар нэг орчны гадаргууд агааргүй орчноос тусаж буй цацраг, уг орчны гадаргууд өөр орчноос тусаж буй цацрагаас илүү хугардаг. Агааргүй орчноос тухайн орчны гадаргууд тусаж буй цацрагийг хугалах илтгэгчийг, тухайн орчны (бодисын) абсолют хугалах илтгэгч буюу хугалах илтгэгч гэж нэрлэдэг. Ердийн нөхцөлд дурын хийний хугалах илтгэгч нь шингэн ба хатуу биетийн хугалах илтгэгчээс нэлээд бага байдаг. Иймд абсолют хугалах илтгэгчийг ойролцоогоор агаараас туссан цацрагийн хугалах илтгэгчтэй тэнцүү гэж үзэж болно.
Зарим материйн хугалах илтгэгч
[засварлах | кодоор засварлах]Төрөл | Зүйл | Температур, °С | Утга |
---|---|---|---|
Талстууд[1] | LiF | 20 | 1,3920 |
NaCl | 20 | 1,5442 | |
KCl | 20 | 1,4870 | |
KBr | 20 | 1,5552 | |
Оптик шил[2] | ЛК3 (Хөнгөн крон) | 20 | 1,4874 |
К8 (Крон) | 20 | 1,5163 | |
ТК4 (Хүнд крон) | 20 | 1,6111 | |
СТК9 (Хэт хүнд крон) | 20 | 1,7424 | |
Ф1 (Флинт) | 20 | 1,6128 | |
ТФ10 (Хүнд флинт) | 20 | 1,8060 | |
СТФ3 (Хэт хүнд флинт) | 20 | 2,1862[3] | |
Үнэт чулуу | Цагаан алмааз | - | 2,417 |
Берилл | - | 1,571 — 1,599 | |
Маргад (изумруд) | - | 1,588 — 1,595 | |
Цагаан сапфир | - | 1,768 — 1,771 | |
Ногоог сапфир | - | 1,770 — 1,779 | |
Шингэн | Нэрмэл ус | 20 | 1,3330 |
Бензол | 20-25 | 1,5014 | |
Глицерин | 20-25 | 1,4370 | |
Хүхрийн хүчил | 20-25 | 1,4290 | |
Давсны хүчил | 20-25 | 1,2540 | |
Цийрийн тос | 20-25 | 1,560 | |
Самрын тос | 20-25 | 1,470 | |
Чидүүн жимсний тос | 20-25 | 1,467 | |
Этилийн спирт | 20-25 | 1,3612 |
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Физик хэмжигдхүүнүүд, Бабичев А. П., Бабушкина Н. А., Братковский А. М. ба бусад. 1991 он
- ↑ ГОСТ 13659-78. Стекло оптическое бесцветное. Физико-химические характеристики. Основные параметры. 1999 он
- ↑ Бесцветное оптическое стекло СССР. Каталог. Петровский Г.Т. 1990 он