Jump to content

Милан ХББ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Миланы Милан-с чиглүүлэгдэв)
Milan
Бүтэн нэрAC Милан ( Associazione Calcio Milan)
Хоч нэрRossoneri Улаан харууд
Байгуулагдсан1899 оны 12 сарын 16
Цэнгэлдэх хүрээлэнСан Сиро, Милан
(Багтаамж: 80018)
ЕрөнхийлөгчПаоло Скарони
МенежерСтефано Пиоли
АхлагчАлессио Романьоли
ЛигСерие А
2019-2020Серие А, 6 дугаар байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал
Миланыхан АНУ-ын Чикагод (2006 он)

Милан (Итали: Associazione Calcio MilanA.C. MilanМиланы хөлбөмбөгийн холбоо) буюу Милан ХББ, Миланы Милан, Милан багИтали улсын Ломбард мужийн Милан хотод төвтэй мэргэжлийн хөлбөмбөгийн баг.

1899 оны 12 дугаар сарын 16нд Английн иргэн Alfred Edwards болон Herbert Kilpin нар үүсгэн байгуулжээ. Европын аваргуудын лигийн долоон удаагийн аварга (1963, 1969, 1989, 1990, 1994, 2003, 2007), мөн ч дөрвөн удаагийн аман хүзүү (1973, 1983, 1997, 1998, 2005), Европын цомтой багуудын хошой цомын эзэн (1968, 1973), Италийн арван найман удаагийн аварга (1901-ээс 2011 оны хооронд), Италийн цомын таван удаагийн эзэн, Итали улсын Милан хотын хөлбөмбөгийн баг. Миланд Интернационале гэх өөр нэг баг байдаг. Хоёулаа «Сан-Сиро» хэмээх «Жузеппе Меацца» цэнгэлдэх хүрээлэнд тоглодог.

A black-and-white picture of Herbert Kilpin, the first captain of A.C. Milan
Herbert Kilpin, АС Миланыг үндэслэн байгуулагч,анхны ахлагч

Алфред Эдвардс, Херберт Киплин нар 1899 оны 12-р сарын 16-ны өдөр АС Милан буюу Хөлбөмбөгийн Холбоо Миланыг “Хөл бөмбөг, Крикетын клуб Милан” нэртэйгээр анх байгуулсан юм. Миланы анхны ерөнхийлөгч, Их Британы дэд сайд асан Эдвард нь Миланы дээд ангийнхан дунд танил нэгэн байлаа. Эхэндээ клуб нь крикетын багтай байсан ба Эдвард Берра удирддаг байсан бол хөлбөмбөгийн клубыг Дэвид Эллисон удирддаг байжээ.Албан ёсны өнгөөр хар, улаан өнгөөр сонгон Херберт Килпиний удирдлагад доор тоглож эхэлсэн. Эхний цом Medaglia del Re буюу хааны Медалыг 1900 оны нэг сард хүртсэн юм. Үүний дараа үндэсний лигд 1901, 1906, 1907 онуудад түрүүлсэн. 1901 оны ялалт нь маш нэр хүндтэй чухал ялалт байв. Учир нь 1901 он хүртэл ганцхан баг буюу Женоа л түрүүлдэг байжээ.

1908 онд гадаадын тоглогчдыг элсүүлж авахтай холбоотой маргааны улмаас баг хоёр хуваагдан Интернационал Милан үүсэв. 1916 онд Холбооны цом хүртэв. Энэхүү цом нь Дэлхийн нэгдүгээр дайнаас болон хойшлоод, хожим нь Италийн лиг болон өөрчлөгдсөн боловч үүнийг Италийн аварга хэмээн тоодоггүй. 1919 онд баг нэрээ “Милан хөл бөмбөгийн клуб” болгон өөрчлөв. Үүнээс хойш тэд өндөр амжилт гаргахаа байлаа. Үргэлж хүснэгтийн дундаас дээгүүр байранд ордог болов. 1938 онд Фашист дэглэм тогтсоноор Associazione Calcio Milano гэсэн шинэ итали нэртэй болжээ. Гэвч Дэлхийн хоёр дугаар дайны дараа Associazione Calcio Milan болгон сүүлийн үг буюу Милан хотын нэрийг англи болгосон юм. Энэхүү нэр нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж байна.Дайны дараагаас АС Милан италийн шилдэг гурван багын эгнээнд буцан орж ирсэн ба 1951 онд 34 жилийн дараа “Скудето” авав. Үүнээс эхлэн Миланы эхний алтан он жилүүд эхэлсэн билээ. Шведийн алдарт гурвал Гре-Но-Ли нэрээрээ алдарт Гуннар Грин, Гуннар Нордаль, Нилс Лэйдхолм болон Лорензо Буффон, Чезар Малдини, Карло Анноваззи нараас бүрдсэн баг нь хөл бөмбөгийн түүхэнд Il Grande Milan буюу “Аугаа Милан” нэрээр үлдсэн билээ. Тухайн үеийн хамгийн том ялалт нь 1950 оны хоёр сарын 5-нд Турины Ювентусыг 7-1 харьцаагаар хожсон юм 1951 оны ялалтын дараа гурван удаа Серие А-гийн аврага буюу “Скудето”-г 1955, 1957, 1959 онуудад, хоёр “Латины цом” 1951, 1956 онуудад хүртэв. 1947/1948-аас 1956/1957 оны хооронд үргэлж эхний гуравт ордог байлаа. 1961/1962 онд дахин Скудето хүртэв. Энэ удаа тэд Нерио Роккогийн удирдлагад тоглож байв. Тэрээр хөлбөмбөгт ultra-defence /catenaccio/ буюу катеначио тактикийг бий болгож багт залуухан Жианни Ривера, Алтафини нарыг элсүүлэв. Дараагийн улиралд Алтафинигийн гоолын ачаар Бенфикаг 2-1 харьцаатайгаар буулган авч анхны Европын цом хүртэв. Энэхүү цом нь анхны италийн баг Еврод цом хүртсэн тохиолдол байлаа. Гэвч 1960-аад онд Милан цөөхөн цом хүртсэн юм. Учир нь Хэленио Херрерагийн Интер Милан ноёрхож байлаа. Дараагийн Скудеттогоо 1967/1968 онд л авав. Тэр улиралдаа Цомтой багуудын цомд Хамбург СВ-г Курт Хамриний 2 гоолийн ачаар буулган авав. Дараагийн улиралд хоёрдах Европын цомоо Голландын алдарт Аяаксийг 4-1 харьцаатайгаар бут ниргэн авчээ. Мөн тэр жилдээ анхны Тив хоорондын цомоо Аргентиний Эстудиантесийг хоёр тоглолтын нийлбэрээр 4-2 харьцаатайгаар буулган авсан байна. Аравдах Скудетто, анхны серие Б1970-аад онд гурван Италийн цом, хоёрдах Цомтой багуудын цомыг хожсон боловч жихэнэ зорилго нь 10 дах Скудеттог авах байв. 10 скудетто хүртсэн баг нэг таван хошуутай болдог билээ. 1972 онд тэд гайхалтай тоглолт үзүүлэн УЕФА-гийн цомын хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Тоттенхам Хотспарсд хожигдов. 1972/1973 оны улиралд тэдэнд 10 дах скудеттогоо хүртэх боломж гарсан ч тэд хамгийн сүүлчийн өдөр Хеллас Веронад хожигдон сайхан боломжоо алдав. Ийнхүү тэд 1978/1979 оны улирал хүртэл хүлээх хэрэгтэй болжээ. Энэ жил Жианни Риверагаар удирдуулан 10 дах Скудеттогоо хүртэв. Энэхүү агуу ялалтынхаа дараа тэрээр зодог тайлсан юм. 1979/1980 улиралын дараа С.С Лациогын хамт мөрийний хэргээс болон доод лигрүү унав. 1980/1981 улирал тэд Серие Б-д хялбархан түрүүлсэн боловч дараа улиралд маш муу тоглон дахин Серие Б-руу унасан юм.


Хэд хэдэн санхүүгийн асуудал зэргээс шалтгаалан Милан амжилттай тоглож чадахгүй байсаар 1986 оны 2 сарын 20-ны өдөр Силвио Берлусконид худалдагдав. Берлускони дасгалжуулагчийн гараагаа эхэлж байсан Арриго Саччи, Голландын гурван тоглогч Марко ман Бастен, Франк Райкаард, Рүүд Гүүлит нар мөн Италийн одууд болох Роберто Донадони, Карло Анчелотти, Жиованни Галли нарыг худалдан авснаар толгой эргэм ялалтын жилүүдийг дахин эхлүүлсэн юм. Саччи 1987/1988 оны улиралд Диего Марадонагаар удирдуулсан Наполиг хожин скудетто авав. 1988/1989 улиралд гуравдах Европын цом, хоёр дах тив хоорондын цомыг авав. Дараагийн улиралд энэ амжилтаа дахин давтав. Тухайн үеийн гарааны бүрэлдэхүүнд: Жиованни Галли, Мауро Тассоти, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Ангело Коломбо, Франк Райкаард, Карло Анчелотти, Роберто Донадони, Рүүд Гүүлит, Марко ван Бастен нар байлаа. Саччи Италийн үндэсний шигшээ багыг дасгалжуулахаар ядсаны дараа залуухан Фабио Капеллог дасгалжуулагчаар сонгов. Түүний удирдлагад Россонери 58 тоглолт нэгж хожигдолгүй тоглон Gli Invicibili буюу “Ялагдашгүй” хочтой болжээ. Ялагдашгүй багын арын хамгаалалтыг хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хослол болсон Ф.Бареси, А.Костакурта, П.Малдини нар, хагас хамгаалалтыг Марсел Десайлли, Роберто Донадони нар, Д.Савичевич, З.Бобан, Д.Массаро нар довтолгооны хэсгийг бүрдүүлж байв. 1992-оос 1994 оны хооронд гурван жил дарааллан, 1991/1992 онд нэгж тоглолт хожигдолгүй Скудетто хүртжээ. Мөн 3 жил дараалан Аваргуудын лигын финалд хүрсэн ба эхний жил 1993 онд Марсейлд 1-0-оор хожигдов. Энэ тоглолтыг дараа нь шүүгчийн хуувилдаан орсон, допинг хэрэглэсэн хэмээн хэсэгтээ маргалдсан. Дараагийн жил Барселонтой тоглох болов. Тухайн үеийн Барселона нь Мөрөөдлийн баг нэртэй, аугаа Йохон Криүфын удирдлагад тоглож байлаа. Гэвч тэд хожигдлын амтыг 4 бөмбөгөөр мэдэрсэн юм. 1995 оны финалд дахин хожигдов энэ удаа Аяакс Амстердамын инээх ээлж байжээ. Дараа жил нь Роберто Бажжио, Марко Симоне, Жиорж Вий нараар удирдуулан 15 дахь Италын аварга цолоо хүртэв. 1996 оны гарааны бүрэлдэхүүнд : Себастиано Росси, Кристиан Пануччи, Алессандро Костакурта, Франко Бареси, Паоло Малдини, Роберто Донадони, Деметрио Албертини, Марсел Десайлли, Звонимир Бобан, Жеорж Вий, Роберто Бажжио нар байв. Фабио Капеллог явсаны дараа Оскар Вашингтон Табарезийг дасгалжуулагчаар сонгосон боловч эхний тоглолтууддаа хожигдсон учир халан Арриго Саччиг буцаан авчирч Ибрахим Ба, К.Дугарри, Эдгар Давидс нарыг худалдан авсан боловч 11 байранд оров. Саччиг дахин Капеллогоор солин К.Зиеге, П.Клюьерт, Леонардо нарыг худалдан авав гэвч үр дүн нь өмнөх жилээсээ нэг байр дээшлэн 10-аар байранд оров. Энэ улиралын хамгийн муу тоглосон тоглолт нь талбай дээрээ 1-6 харьцаатай Ювентусд хожигдсон тоглолт байлаа. Капелло Саччигийн адил халагдав. Берлускони шинэ дасгалжуулагчийн эрэлд гарлаа. Өнгөрсөн улирлад Удинезег гуравдугаар байранд оруулсан Алберто Заччерониг Оливер Биерхофф, Томас Хелвег гэсэн хоёр тоглогчийнхон хамт авчирлаа. Мөн тэр жилээ Роберто Аяала, Луйжи Сала нарыг худалдан авж 3-4-3 гэсэн тактикаар тоглон 16дах аварга цолоо авав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, Л.Сала, А.Костакурта, П.Малдини, Т.Хелвег, Д.Албертини, М.Амбросини, З.Бобан, Андрес, Ж.Вий, Оливер Биерхоф нар байв. Дараагын улирал Заччерони амжилттай тоглуулж чадсангүй. Украйны шинэ од Шевченко ирсэн боловч Серие А-д 3-р байр, Аваргуудын лигд хэсгийн 6 тоглолтонд ердөө нэг хожил 2 тэнцээ, 3 хожигдол аван хасагдав. Дараа улиралд Милан амжилттай тоглож эхэлжээ. Динамо Загреб, Бешикташ, Барселонаг хожин дараагийн шатанд шалгарсан боловч хожигдолын цуваа эхлэв. Серие А-д Ювентусд 3-0-оор, Аваргуудын лигд Депортиво Ла Корунаг хожиж чадалгүй хасагдсанаар Зачерони халагдав. Түүний оронд багын ахлагч П.Малдинигий аав нэгэнтээ Миланы төлөө хүчин зүтгэж байсан Чезар Малдиниг авчирсанаар нөхцөл байдал дээрдэж эхлэв. Анхны тоглолтоо Бари-г 4-0-оор буулган авж эхэлжээ. Мөн гол өстөн Интер Миланыг 6-0 харьцаатайгаар бут ниргэсэн юм. Энэ тоглолтд Сэржинио гайхамшигыг үзүүлсэн байна. Гэвч Милан дахин хожигдож эхлэв. Клубын удирдлага Малдинид эхний 4т оруул гэсэн шаардлага тавьсан ч 6 дугаар байранд оров. 2001-2002 улиралд од тоглогчидыг цуглуулав. Депортиво Алвесаас Хави Морено, Космин Контра, Динамо Киевээс Каладзе, Фиорентинагаас Рью Кошта, Ювентусаас Инзаги, Хеллас Веронагаас Мартин Лаурсен, Галатсрайгаас Юмит Давал, Интер Миланаас Андреа Пирло нарыг худалдан авч дасгалжуулагчаар Фатих Теримыг томилжээ. Гэвч эхний таван сарын байдлаар Фетим лигд 5 байранд унагасан учир түүнийг халан Карло Анчелоттиг оронд нь тавив. Багын ахлагч Малдини гэмтлийн улмаас тоглоогүй боловч тэрээр 4 байранд оруулав. Гарааны бүрэлдэхүүнд: К.Аббиати, К.Контра, А.Костакурта, М.Лаурсен, К.Каладзе, Гаттузо, Албертини, Сержинио, Рьв Кошта, Шевченко, Инзаги нар байв.


2002-2003 оны улирлыг 6дахь аваргуудын лигийн цомтойгоо дуусгав. Серие А-д гуравдугаар байрд оров. Тэр жилээ Италийн цом, европын Супер цомуудыг хожжээ. Аваргуудын лигын гарааны бүрэлдэхүүнд: Дида, А.Костакурта, А.Неста, Малдини, Каладзе, Гаттузо, Пирло, Сийдорф, Рью Кошта, Шевченко, Инзаги нар байв. Дараа улиралд Бразилын залуу од Кака-г худалдан авав. Багыг I Meravigliosi буюу Гайхамшигууд хэмээн дуудах болов.


Довтолгоонд Шевченко, найруулагчаар Кака, хамгаалалтанд Неста, Малдини нар тоглон гайхалтай тоглолтыг үзүүлж байв. Харамсалтай нь талбай дээрээ Депортиво Ла Корунаг 4-1 харьцаатай хожсон боловч зочилж тоглохдоо 4-0 харьцаатай хожигдон Аваргуудын лигээс хасагдав. Италийн аварга болсон ч гэсэн шүүмжлэгчид хасаг хамгаалалт муугаас бол сайн тоглолт үзүүлж чадахгүй байна хэмээж байсан. Креспо гайхалтай сонголт байсан гэдгээ батлав. Амбросинигийн цаг дуусах мөчид хийсэн гоолийн ачаар Истанбулын Ататурк Стадинод Ливепүүлтэй тоглохоор болов. Эхний үед 3-0-оор Ливерпүүлд ямарч боломж олголгүй тэргүүлж эхэлсэн боловч хоёрдугаар үед 6 минутад 3 гоол алдан тэнцэж улмаар торгуулийн цохилтоор хожигдов. Ла Корунагын аймшиг Истанбулын аймшигаар солигдов. Серие А-д хоёрдугаар байр, Аваргуудын лигд 2-р байр, Италын цом хожсоныг дүгнэж үзвэл гайхалтай улирал өнгөрсөн боловч Ювентус Серие А-гийн аварга, Ливерпүүл Европын аварга болсон юм. Серие А-гийн тоглолт сүүлийн жилүүдийн хамгийн сайн нь болон 28 хожил авсан ч Ювентусын 91 онооны дээр гарж чадсангүй. Гэвч энэ бүхэн авилгалын хэргээс үүдэн ямар ч хэрэггүй болон авсан нийт онооноосоо 30 оноо хасуулан гуравдугаар байр, дараа жил нь 8 хасах оноотой эхлэх торгуул хүртсэн бол түрүүлсэн Ювентус доод лигрүү унасан юм. Аваргуудын лигд хэдий амжилттай тоглон Байерн Мюнхен, Лионыг хожин хагас шигшээд хүрсэн ч тэр жилийн аварга Барселонад хоёр тоглолтын нийлбэр 1-0-оор хожигдсон юм. Серие А-д -8 оноотойгоор эхэлсэн ба улиралын эхний хагасд муу тоглолт үзүүлэн өвлийн амралт болоход хүснэгтийн дунд бичигдэж байв. Өвлийн цонхоор Массимо Оддо, Бразидийн супер од Роналдо нарыг эгнээндээ элсүүлэв. Улиралын төгсгөлт гайхалтай тоглолтуудыг үзүүлэн Серие А-д 4-р байранд, Аваргуудын лигийн аварга болсон билээ.


Өмнөх жилийн авилгын хэргээс үүдсэн торгуулаас үүдээд Милан аваргуудын лигийн 3дах шатнаас тоглохоор болов. Ред Стар Белградыг төвөггүй хожин цаашлан групээсээ нэг дүгээр байраар шалгаран Шоландын аварга Селтиктэй тоглохоор болов. Нэмэлт цагт оруулсан Кака-гын гоолын ачаар дараагийн шатанд Германы аварга Байерн Мюнхенийг хоёр тоглолтын нийлбэр 4-2 харьцаагаар буулган авсан юм.

Байернийг хожин хагас шигшээд Манчестер Юнайтедтай тоглохоор болсон нь сүүлийн таван жилд 4дэх удаагаа хагас шигшээд шалгарсан явдал байв. Эхний тоглолт Манчестерд Олд Трафорд цэнгэлдэх хүрээлэнд болов. Тоглолт эхний 5минутад К.Роналдо гоол хийсэн ч Кака хариуг нь барин 2 гоол хийсэн. Гэвч Рүүний мөн хариу 2 гоол хийн Манчестер Юнайтедын хожилоор дууссан юм. Энэ тоглолтын тухай Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини сүүлийн хэдэн жилд болоогүй гайхамшигтай тоглолт боллоо хэмээсэн. Хоёр дахь тоглолт Сан Сирод болсон ба Милан эхний үед төгс тоглолт үзүүлэн Кака, Сийдорф нар нэг нэг гоол хийн тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар хагасд Жилардино нэг гоол хийн 3-0 харьцаатайгаар дэлхийн хамгийн шилдэг довтолгоотой хэмээн яригдаж байсан Манчестер Юнайтедыг элэглэсэн юм.

Ийнхүү тэд 2005 оны финалын өрсөлдөгч Ливерпүүлтэй дахин тоглохоор болов. Энэхүү тоглолт Грекийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 23 нд болсон. Энэ цэнгэлдэх хүрээлэнд 1994 онд Барселонаг 4-0-оор хожиж байсан сайхан дурсамжтай мөн 2005 оны хариугаа авах хүсэлтэйгээр ирцгээсэн байв. Тоглолт 2-1 харьцаатайгаар дууссан ба хоёр гоолыг хоёуланг нь Инзаги хийсэн юм. Энэ тоглолтонд ялснаараа Милан 7 дахь удаагаа Европын аварга, сүүлийн таван жилд 3 удаа финалд хүрэн 2 удаад нь хожсон амжилтыг тогтоосон юм. .[1][2]

Цэнгэлдэхийн нэр Сан Сиро (АС Милан) Stadio Giuseppe Meazza (Интер)
Байршил Итали улс Милан хот
Нээгдсэн 1926 оны 09 сарын 19
Шинэчлэл 1939, 1955, 1989
Эзэмшигч Милан хотын захиргаа
Түрээслэгч АС Милан 1926оноод өнөөг хүртэл Интер 1947оноос өнөөг хүртэл
Зардал
£5,000,000 (1926), £5,100,000 (1939), $60,000,000 (1989) || 
Архитектор = Ulysses Stace (1925), Giancarlo Хөвгүүд (1989), Хэнри Hoffer (1989)
Багтаамж 80018

Сан Сиро цэнгэлдэх нь 1926 оны 9-р сарын 19-нд 85700 үзэгчдийн суудалтайгаар байгуулагдаж байжээ. АС Милан болон Интер Милан багууд хамтран эзэмшдэг ба АС Милан клуб талбайн эзэн багаар тоглоход Сан Сиро 1947оноос эхлэн Интер Милан клуб эзэн багаар тоглоход Stadio Giuseppe Meazza хэмээн нэрлэдэг.1926оны 9сарын 19нд болсон нээлтийн нөхөрсөг тоглолтод Инер Милан багтай хийж 6-3 харьцаатай хожигдол хүлээж түүний дараа 1926 оны 09сарын 26нд анхны лигийн тоглолтоо Sampierdarenese клубтэй хийж 2-1 харьцаатай ялагдал хүлээжээ.Анх байгуулагдахдаа 85700 хүний хүчин чадалтай цэнгэлдэхэд 1939, 1955, онуудад шинэчлэл хийж 1990оны хөл бөмбөгын ДАШТ зориулан 1989 онд томоохон засвар шинчлэл хийж 2008онд UEFA шинэ дүрэмд нийцүүлэн 5682 үзэгчийн суудлыг хасаж 80018 хүний хүчин чадалтай болгожээ.

1 September 2014 байдлаар.[3]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч




[4]




Д. Байрлал Тоглогч

[5]


[6]


[7]

[5]




recent transfers тухай 2014–15 A.C. Milan season өгүүллээс үзнэ үү.

АС Милан клуб европын хамгийн ажилтай клубийн нэг ба Сэри а лигт 19,Европын аваргуудын лигт 7удаа Клубүүдийн ДАШТад нэг удаа түрүүлсэн баг юм }}</ref>

Дотоодын амжилт

[засварлах | кодоор засварлах]
2002-2003 оны аваргуудын лигийн финал .
Milan players celebrate winning the Champions League of season 2006-2007 оны финал.
  • Олон улсын цом
    • Түрүү (3): [[1969 Олон улсын цом]|1969]], [[1989 Олон улсын цом]|1989]], [[1990 Олон улсын цом]|1990]]

Дасгалжуулагчид

[засварлах | кодоор засварлах]
19 July 2014 байдлаар.[8]
Албан тушаал Нэр
Үндсэн дасгалжуулагч Флиппо Инзаги
Туслах дасгалжуулагч Мауро Tассоти
Фулвио Флорин
Хаалгачдын дасгалжуулагч Алфредо Магни
Техникийн туслах ажилтан Андреа Малдера
Никола Маттечи
Гиованни Вио
Фитнесс дасгалжуулагч Даньелэ Тогначини
Бруно Даминики

Мөнхөлсөн дугаар

[засварлах | кодоор засварлах]
дугаар. Тоглогч Улс Байрлал Миланд хийсэн анхны тоглолт Сүүлийн тоглолт Ref
3* Малдини, ПаулоПауло Малдини  Итали Centre back / Left back 00025-Загвар:MONTH-Загвар:0expr 1985 1 сарын 25 00031-Загвар:MONTH-Загвар:0expr 2009 5 сарын 31 [9]
6 Барези, ФранкоФранко Барези  Итали Sweeper 00023-Загвар:MONTH-Загвар:0expr 1978 4 сарын 23 00001-Загвар:MONTH-Загвар:0expr 1997 6 сарын 1 [9]

* Малдинигын 2хүү түүний дархалсан дугаарыг сэргээх боломжтой.

  1. "AC Milan win 2010–11 Serie A title". Goal.com. 7 May 2011. Татаж авсан: 28 September 2011.
  2. "How AC Milan won the Serie A title". Goal.com. 8 May 2011. Татаж авсан: 28 September 2011.
  3. "Squad season 2014/2015". acmilan.com. Associazione Calcio Milan. Татаж авсан: 1 September 2014.
  4. "A.C. Milan official statement". acmilan.com. Associazione Calcio Milan. 31 August 2014. Татаж авсан: 31 August 2014.
  5. 5.0 5.1 "Galliani: "Montolivo will be our captain"". acmilan.com. Associazione Calcio Milan. 24 June 2013. Татаж авсан: 1 July 2013.
  6. "A.C. Milan official statement". acmilan.com. Associazione Calcio Milan. 1 September 2014. Татаж авсан: 1 September 2014.
  7. "A.C. Milan official communication". acmilan.com. Associazione Calcio Milan. 13 August 2014. Татаж авсан: 20 August 2014.
  8. "Coaching staff season 2014/2015". acmilan.com. Associazione Calcio Milan. Татаж авсан: 19 July 2014.
  9. 9.0 9.1 Scott Murray; Paolo Bandini (27 May 2009). "Which clubs have retired shirt numbers?". The Guardian. London. Татаж авсан: 11 January 2010.