Jump to content

Михаил Ульянов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Михаил Ульянов

Михаил Александрович Ульянов (1927 оны 11-р сарын 20-нд ЗХУ, Сибирийн хязгаар, Тара дүүргийн Бергамак тосгонд төрсөн- 2007 оны 3-р сарын 26-нд Оросын Москва хотод нас барсан) - Зөвлөлт Холбоот Улс болон Оросын театр, киноны жүжигчин, найруулагч, багш, олон нийтийн зүтгэлтэн. ЗХУ-ын Социалист хөдөлмөрийн баатар (1986), ЗХУ-ын Ардын жүжигчин (1969), Польшийн соёлын гавьяат зүтгэлтэн (1974), Лениний шагнал (1966), ЗХУ-ын Төрийн шагнал (1983), К.С.Станиславский Зөвлөлт Оросын Төрийн шагналт (1975), Ника киноны шагнал (2000), Лениний хоёр удаагийн одон (1986). Зөвлөлт Холбоот Улс ба Зөвлөлтийн дараахь Оросын гайхалтай уран бүтээлчдийн нэг. Евгений Вахтанговын нэрэмжит Москвагийн академийн театрын уран сайхны удирдагч (1987-2007).

Тэрээр кинонд бүтээсэн дүрүүд нь гайхалтай өргөн хүрээтэй бөгөөд "хатуу чанга удирдагчид, хүчтэй, зоригтой хүмүүс" -ээс ядарсан өөдгүй "матаач" хүртэл байсан бөгөөд жүжгийн дүрүүд ч олон янз байв. Цэргийн удирдагч Георгий Жуковын дүрийг "Чөлөөлөлт" уран сайханы кино болон бусад дайны сэдэвтэй кинонд (20 орчим кино) дүрийг шүүмжлэгчид, үзэгчид жүжигчний киноны карьер дахь хамгийн дурсамжтай сэтгэлд хоногшсон дүр гэж үздэг.

Монголын үзэгчид "Дайсны цэргүүдээ сонсоцгоо!" киноны Зөвлөлтийн алдарт маршал Георгий Жуковын дүрээр, "Ворошиловын мэргэн буудагч" зэрэг киногоор сайн мэддэг.