Мицубиши групп
Мицубиши групп буюу Mitsubishi Group (япон. 三菱グループ Мицүбиши гүрүүпү) — Японы олон компаниуд нэгтгэсэн анхны томоохон конгломерат. Мицубиши группийн бүрэлдэхүүнд ордог томоохон компаниуд: Mitsubishi Corporation, Mitsubishi UFJ Financial Group, Mitsubishi Heavy Industries, Mitsubishi Motors, Mitsubishi Chemical Holdings, Nikon. Төв байр нь Токио хотод байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1870 онд Ивасаки Ятаро анх усан онгоцны тээврийн "Tsukumo Shokai Shipping Co" фирм байгуулсан юм. 1873 онд нэрээ "Mitsubishi Shokai" гэж өөрчилсөн байна. "Mitsubishi" (япон. 三菱 Мицүбиши) гэх худалдааны нэр нь mitsu (япон. 三 мицү, «гурав») болон hishi (япон. 菱 хиши, «усны самар») гэсэн хоёр үгнээс бүрдэж байсан. Компанийн лого бол модны 3 навч нийлүүлсэн хэлбэртэй байдаг нь компани үүсгэгч хоёр гэр бүлийн овгийн сүлдийг нийлүүлсэн ажээ.
Компани эхлээд усан онгоц үйлдвэрлэх болон засварлах, нүүрс олборлох болон далайн тээврийн даатгал эрхэлж байжээ. ХХ зууны эхэнд "Mitsubishi" томоохон фирм болсон бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл нэг гэр бүл эзэмшиж байсан байна.
Бүрэлдэхүүн компаниуд
[засварлах | кодоор засварлах]- Nikon
- Mitsubishi Motors
- Mitsubishi UFJ Financial Group
- Mitsubishi Corporation
- Mitsubishi Kakoki Kaisha
- Mitsubishi Heavy Industries
- Mitsubishi Chemical Holdings
- Mitsubishi Electric
- Mitsubishi Aluminum
- Kirin Holdings
- AGC
- Tokio Marine
- NYK Line
- Meiji Yasuda Life
- Eneos Holdings
- Mitsubishi Paper Mills, Ltd.
- Mitsubishi Estate