Миякэ Ёшиюки

Миякэ Ёшиюки

Хүндийн өргөлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Миякэ Ёшиюки
Төрсөн огноо 1945 оны 9 сарын 30 (1945-09-30) (78 настай)
Төрсөн газар Япон, Мияги аймаг, Шибата тойрог, Мүрата суурин
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Мехико 1968 60 кг
Дэлхийн АШТ
Хүрэл Тегеран 1965 -56 кг
Хүрэл Зүүн Берлин 1966 -60 кг
Алт Варшав 1969 -60 кг
Алт Лима 1971 -60 кг
Азийн наадам
Алт Бангкок 1970 -60 кг

Миякэ Ёшиюки (Япон: 三宅義行, 1945 оны 9 сарын 30-нд төрсөн) нь Японы хүндийн өргөлтийн тамирчин, 1968 оны зуны олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга (1969, 1971), 1970 оны Азийн наадмын аварга. Мөн Дэлхийн АШТ-ээс 1965, 1966 онуудад хүрэл медаль хүртсэн.[1]

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мияги аймгийн Шибата тойргийн Мүрата сууринд төрсөн. Хоосэй их сургуулийг дүүргэсэн.

Өөрийгөө хамгаалах хүчний биеийн тамирын сургуульд харьяалагдаж, тэмцээн уралдаанд оролцдог байв. 2001 онд Өөрийгөө хамгаалах хүчнээс хурандаа цолтой халагдсан.

Түүнээс хойш охиноо дасгалжуулж олимпын мөнгөн медальд хүргэжээ.

2016 оны 9 сарын 12-нд Японы хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, 2019 оны 6 сарын 23-нд улирсан.[2]

2017 оны 5 сард Олон улсын хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан[3] бөгөөд мөн оны 6 сард тус холбооны ерөнхийлөгчийн санал болгосноор Удирдах зөвлөлийн гишүүн болжээ.[4]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Ах Миякэ Ёшинобү нь олимпын хошой аварга, охин Миякэ Хироми нь олимпын мөнгө, хүрэл медальтай, мөн хүндийн өргөлтийн тамирчид юм. 1968 оны олимпод ах дүү хоёр хамтдаа 60 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөж, алт, хүрэл медаль хүртэцгээж байв.[5]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al. "Миякэ Ёшиюки". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Archived from the original on 17 April 2020. Retrieved 23 June 2012.
  2. "新会長に三宅義行氏、小池都知事が会長退任". 産経新聞. 2016-09-12. Archived from the original on 2016-11-28. Retrieved 2016-11-28.
  3. 重量挙げ.三宅氏は副会長落選 国際連盟の役員選挙[permanent dead link]毎日新聞
  4. 三宅氏、推薦枠で理事就任=国際重量挙げ連盟[permanent dead link]時事通信社
  5. 三上孝道『これだけは知っておきたい(11) オリンピックの大常識』株式会社ポプラ社、2004年、97ページ、ISBN 4-591-08135-4