Модны анхир

Модны анхир

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Dendrocygna, Анхир
Зүйл: D. javanica
Латин нэр
Dendrocygna javanica
(Horsfield, 1821)

Модны анхир Dendrocygna javanica, нь Өмнөд Ази болон Зүүн өмнөд Азид нутаглах шувуу юм. Өдгөө нийт тоо толгой 2-20 сая орчим бий гэсэн тооцоотой.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгт.

Модны анхир урт саарал хошуу, уртавтар хөлтэй, биеийн урт 41 см. Толгой, хүзүү, өвөр хэсэг нь бор шаргал ба нуруу, далавч нь хар сааралдуу байна. Сүүл болон далавчинд хүрэн судалтай.

Тэд модны хонгил нүх, эсвэл бусад шувууны хуучин үүрэнд үүрлэж, 6-12 өндөг гаргадаг.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Dendrocygna javanica – Викимедиа зураг, бичлэг, дууны сан