Монголын мэдээлэл зүйн 28-р олимпиад
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын ангиллаар зохион байгуулагддаг уламжлалт Мэдээлэл зүйн улсын XXVIII олимпиадыг 2014 оны 05-р сарын 07-оос 09-ний өдрүүдэд Монголын мэдээлэл зүйн олимпидыг зохион байгуула хороо, ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуультай хамтран амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн олимпиадыг мэдээлэл холбооны технологийн тэргүүлэгч компани "Скайтел групп"ь монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ууд ивээн тэтгэж ажиллаа. Мөн Шинэ монгол дунд сургуул, "Green city" ХХК, Бит пресс, мэдээллийн gogo.mn сайт үйл ажиллагааг дэмжин хамтран оролцлоо. Олимпиадын мэдээллийг www.sict.mn/olympiad вэб хуудсаар нийтийн хүртээл болгон ажиллалаа.[1]
Багшийн ангилалд
Байр | Овог нэр | Харьяалал | Авах оноо | Авсан оноо |
---|---|---|---|---|
I | С.Цагаан | Баянхонгор | 600 | 410 |
II | Д.Батмөнх | Хөвсгөл | 600 | 340 |
III | Ц.Өлзий | Увс | 600 | 320 |
Тусгай байранд Увс аймгийн Увс Эрдэм ахлах сургуульийн багш Ц.Цэдэвсүрэн, Ховд аймгийн Цаст-Алтай сургуулийн багш Д.Баасанжав нар
Сурагчдын ангилалд
Байр | Овог нэр | Авах оноо | Авсан оноо | Аймаг | Сургууль | Анги |
---|---|---|---|---|---|---|
Алт | Б.Эрдэнэ | 600 | 380 | Улаанбаатар | 1 | 11 |
Мөнгө | Б.Жавхлан | 600 | 370 | Увс | 1 | 11 |
Мөнгө | Ц.Бат-Оргил | 600 | 320 | Хөвсгөл | Дэлгэрмөрөн | 11 |
Хүрэл | Д.Учрал | 600 | 300 | Улаанбаатар | Шинэ Монгол | 11 |
Хүрэл | Ц.Баттулга | 600 | 290 | Улаанбаатар | Мон-Турк | 11 |
Хүрэл | Н.Энхсанаа | 600 | 270 | Улаанбаатар | Мон-Турк | 11 |
Тусгай байранд Дархан Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч Д.Майдар, Баян-Өлгий аймгийн Дарна цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч С.Еркебулан, УБ хотын Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн сурагч Б.Билгүүн, Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Тамир, УБ хотын 11-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Б.Одмандах, УБ хотын Лаборатори 1-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч А.Батжаргал нар шалгарлаа. Сурагчдын бүтээлийн уралдаанд
- 1-р байрыгХөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ж.Бямба-Очир "My system" бүтээлээр
- 2-р байрыг Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11-рангийн сурагч Д.Лхагватөгөлдөр "Хөх толбот Монгол бичгийн программ" бүтээлээр
- 3-р байрыгДархан-Уул аймгийн 26-р сургуулийн 11-р ангийн сурагч О.Анхдалай "Ахиц бодлого" бүтээлээр тус тус эзэллээ.
Багш нарын ангилалд түрүүлсэн багшийг Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны дарга асан, доктор, профессор “Чойжоованчиг “ сан ивээн тэтгэж Тайван улсад болох Олон улсын мэдээлэл зүйн олимпиад оролцох багийн дасгалжуулагч багшаар явах бүх зардлыг даахаар боллоо.
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж № 18