Jump to content

Монголын мэдээлэл зүйн 30-р олимпиад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээлэл зүйн Улсын XXX олимпиад 2016 оны 04.28-05.01 хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Уг олимпиадыг Зохион Байгуулах хороо, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль хамтран зохион байгуулж, Чойжоованчиг сан Битпресс хэвлэлийн компани хамтран ажиллалаа. Багш, сурагчдын бодлогын уралдаант олимпиадад аймаг хотоос шалгарсан 35 багш, 41 сурагч ангилал тус бүрд хоёр өдрийн турш 6 бодлого бодож оюун ухаан, програмчлах ур чадвараа уралдууллаа. Уг бодлогын уралдааныг олон улсын мэдээлэл зүйн олимпиадад ашигласан бодлого шалгах автоматжуулсан системийг ашиглан явуулсан нь цаг хугацаа, хүний хөдөлмөр хэмнэсэн, технологийн шинэ түвшинд гаргасан ололт байлаа. Мөн олимпиадын мэдээллийг www.informatics.mn вэб хуудсаар нийтийн хүртээл болголоо. Мөн энэ үеэр ЕБС-ийн сурагчдын бие даан болон хамтран боловсруулсан програмын болон цахим контентын бүтээлийн уралдааныг уламжлал болгон явууллаа. [1]

ОнОлимпиадБайрОвог нэрХарьяалалАвах онооАвсан оноо
2016XXXIС.ЦагаанБаянхонгор600494
2016XXXIIЦ.ЦэдэвсүрэнУвс600489
2016XXXIIIЦ.БаттогтохДархан-Уул600421
ОнОлимпиадБайрОвог нэрАвах онооАвсан онооАймаг
2016XXXАлтА.Батжаргал600509Улаанбаатар
2016XXXМөнгөЭ.Баттулга600459Улаанбаатар
2016XXXМөнгөЗ.Лхагвасүрэн600433Улаанбаатар
2016XXXХүрэлЖ.Ганхүрэл600424Сүхбаатар
2016XXXХүрэлО.Анхдалай600396Дархан-Уул

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж № 20