Jump to content

Монголын сэтгүүлчдийн эвлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь 1951 оны 1 дүгээр сарын 16-нд байгуулагджээ.

Гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны дэргэд “Сэтгүүлч нарын секц” байгуулах шийдвэр гарснаар  Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн төв байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Монголын Сэтгүүлчдийн Холбоо байгуулагдаж,  даргаар нь тухайн үед “Үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Пунцаг томилогджээ. 

1963 оны 11 дүгээр сарын 27-нд Монголын  сэтгүүлчдийн Анхдугаар Их хурал Засгийн газрын ордонд хуралдав.

1970 оны үед Монголын сэтгүүлчдийн байгууллага зохион байгуулалтын хувьд бэхжиж, сонин, сэтгүүл, мэдээлэл, радио  телевиз, хэвлэлийн газрын ажилтан 500 гаруй сэтгүүлчдийг  эгнээндээ нэгтгэсэн  30  гаруй салбартай болов.

1970 онд Монголын сэтгүүлчдийн II Их хурал болсон байна.

1976 оны 12 дугаар сарын 7-нд  III Их хурал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд болжээ.

1992 онд  Монголын  сэтгүүлчдийн байгууллага нь Монголын Сэтгүүлчдийн Холбоо (МСХ),  Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл  (МЧАСЭ) гэсэн хоёр байгууллага болж, тус тусдаа үйл ажиллагаа явуулав.

2002 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Монголын сэтгүүлчдийн Холбоо, Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл  тус тусдаа хуралдаж, үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргажээ. Тэрхүү өдрөө хоёр байгууллагын нэгдсэн Их хурал болж, МСХ, МЧАСЭ хоёрыг нэгтгэж  Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл] гэж нэрлэхээр тогтов. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр “Их Монгол” дээд сургуулийн захирал С.Батмөнхийг сонгож байжээ.

2018 оны 2 дугаар сарын 08-ны Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд болжээ.

Үе үеийн удирдлагууд

[засварлах | кодоор засварлах]

Монголын Сэтгүүлчдийн Холбооны (МСХ) даргаар

  • 1951-1953 онд   О.Пунцаг
  • 1953-1957 онд      Ж.Зундуй
  • 1957-1962 онд      Г.Дэлэг
  • 1962-1963 онд    Г.Очирбат
  • 1963-1984 онд    Ц.Намсрай
  • 1984-1990 онд Л.Түдэв
  • 1990-1993  онд  Ц.Мөнхжаргал

Монголын Сэтгүүлчдийн Холбооны (МСХ) Ерөнхийлөгчөөр

  • 1993-1996  онд  С.Цэрэндорж
  • 1996-2002  онд   Ц.Бат-Орших
  • 2002 онд  Ц.Дашдондов
  • 2002-2006  онд  До.Цэнджав
  • 2006-2009  онд  Д.Сарангэрэл
  • 2009-2011  онд  Т.Баасансүрэн
  • 2011-2018  онд  Б.Галаарид
  • 2018 оноос Х.Мандахбаяр   

Дэд Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]

МСНЭ нь найман дэд ерөнхийлөгчтэй байна. Үүнд:

  1. Телевиз
  2. Радио
  3. Сонин
  4. Цахим бодлого
  5. Сургалт судалгаа
  6. Орон нутаг
  7. Мэргэжлийн ёс зүй
  8. Төсөл хөтөлбөр

Х.Наранжаргал: Хэвлэлийн эзэд удирддаг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь "Олон улсын сэтгүүлчдийн холбооны гишүүн байх эрхгүй" гэлээ.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл