Монгол Ралли
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Монгол Ралли (Англи: Mongol Rally) - Европоос гараагаа эхэлж Улаан-Үдийг зорьдог авто ралли аялал.
Адал явдалт аялагчдын холбоог 2004 онд адал явдал эрэлхийлэгч Том морган анх байгуулсан хэдий ч анх 2001 онд Том Морган хэсэг нөхдийн хамт Чех улсаас Монгол улс хүртэл 8000 миль газрыг машинаар туулах гэж оролдлого хийснээс санаа нь гарсан юм.Анхны оролдлого нь Fiat 126 машинаар навчин тамхи,тонгорогноос өөр зүйлгүй явсан хоёр маань Иран улсын хил дээр зогсоон саатуулагдаж харамсалтайгаар аялалаа цааш үргэлжлүүлж чадалгүйгээр төгссөн юм.Энэ анхны оролдлого бүтэлгүйтэхэд Том Морган нь Монгол хүрэх энэхүү ажлыг хэзээ нэгэн өдөр заавал гүйцэлдүүлэхээ өөртөө андгайлж 2004 онд буюу гурван жилийн дараа Лондонгийн төвөөс 6 багийн бүрэлдэхүүнтэй аянд гарсан юм.Үүнээс 4 баг нь 24 өдрийн дараа буюу 10,000милийг нэг литрээс бага багтаамжийн мотортой машинуудаараа энэ дэлхийн хамгийн бартаат замыг туулан ирсэн юм.Энэ анхдагч багуудын аялал амжиллтай болсны дараа Монгол Ралли тун хурдан хугацаанд хүрээгээ тэлж өнөөдрийн байдлаар 500 багийн бүрэлдэхүүнтэй багтаасан адал явдалт аялалагчдыг хамгийн том ралли болж хувираад байна.Монгол Раллиг 2 жил дараалан амжилттай зохион байгуулсан туршлага дээр тулгуурлан Том 2006 оны 12 сард Рикшоу Ран хэмээн шинэ адал явдалт аялалыг зохион байгуулж эхэлсэн.Энэ адал явдалт аялалд анх 34 баг оролцон Энэтхэг улсын Кочин хотоос Даржийлинг Далай ламын өргөө хүртэл 4500 км газрыг багууд 2 дугуйт Ришкоцг хөлөглөн уралдсан байна.Үүнээс хойш Ришкоу Ранд оролцдог багийн тоо 64 хүртэл өсч ,Энэтхэг улсыг болон заримдаа Непал улсыг хөндлөн гулд аялдаг уралдаан жилдээ 3 удаа зохиогддог болоод байна.Энэ адал явдал нь одоо Адал явдалт аялагчдын хамгийн алдартай аялалын нэг нь болоод байгаа төдийгүй дэлхийн 25 орноос ирсэн оролцогчдын багаас гадна Энэтхэг улсын өнцөг булан бүрт дагалдан сонирхогчидтой болоод байгаа билээ. Ришкоу Рангийн аялал ийнхүү хөгжиж ,Монгол Раллид оролцох багийн тоо хурдан бүрэлддэг болсон тэр үед Том дараагийн буюу 3 дахь адал явдалт аялалаа нээх цаг болсныг зарласан байна.Лондон хотыг Африк тивийн Камерун улстай холбосон 3 дахь адал явдлын замаа “Африкаа Ралли “гэж нэрлэж 2008 оны 7 сард нийт 43 багийн бүрэлдэхүүнтэйгээр аяллаа эхэлсэн байна.Монгол раллийгаас хуулбарлан зохиосон энэхүү адал явдал нь энэ жил хоёр дахь жилдээ 90 багийн бүрэлдэхүүнтэй болж хүрээгээ тэлэн бартаат ,заримдаа бүр амь насанд аюултай замын туулан Африк тивээр дайран бариандаа хүрдэг байна. Адал явдлыг эрэлхийлэгчид байнга нэмэгдэж байгаа учраас дөрөв дахь адал явдлын аялал нь 2008 оны 12 сард нээлтээ хийсэн Монгол Дэрби байлаа. Энэ нь дэлхийн хамгийн урт бөгөөд хэцүү бэрх морин уралдаан юм.Энэ адал явдалт аялалд оролцох 25-30 оролцогч нь чингис хааны үндэслэсэн монголын анхны нийслэл хотоос төрсөн нутагруу нь буюу Өвөрхангай аймгийн Хархориноос Хэнтий аймгийн дадал сумын нутаг хүртэл 1000 км говь,тал хээрийн замыг туулах уралдаан юм.