Монгол бөхийн өргөө
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

Монгол бөхийн өргөө нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 6-р хороонд байрладаг. Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг заал, танхимын барилдаануудыг явуулдаг, Монголын үндэсний хэв маягийг харуулсан ордон юм.
Анх 1992 онд барилгын ажлыг эхлүүлж 1998 оны 12-р сарын 26-нд ашиглалтад оруулсан бөгөөд 2500 үзэгчийн суудалтай, 31 метр голч бүхий танхимтай бөгөөд энд чөлөөт, жүдо, самбо бөхийн зэрэг хоёр дэвжээ засах боломжтой.
Тамирчид бэлтгэл сургууль хийх 50м2 талбай бүхий хоёр танхим болон албан хэргийн 12 өрөө, зочид төлөөлөгчид, удирдлагуудыг хvлээн авах зочны тусгай 2 өрөө, хоёр цайны газартай.
Тэмцээний үед шаардлагатай гэрэл цахилгаан, дуу авианы тоног төхөөрөмж орчин үеийн хэмжээнд бэлтгэгдсэн бөгөөд уралдаан тэмцээнийг сурвалжлах сэтгүүлчдийн тусгай өрөө тасалгаанууд бий.
Тамирчдын хувцас солих хоёр өрөө, түүн дотроо тус бүр найман шүршүүр бүхий усанд ордог өрөөтэй бөгөөд шаардлагатай үед саун ажиллах боломжтой. Агааржуулалтын тоног төхөөрөмжгүй учраас өвөлийн цагт хүмүүсийн хөлс үнэртээд эвгүй байдаг.
Олон түмний хандиваар баригдсан өргөө, өдгөө Монголын үндэсний бөхийн холбоо эзмшиж байна.
2018 оны маргаан
[засварлах | кодоор засварлах]2018 онд Үндэсний бөхийн холбооны гишүүд хоёр хуваагдан талцаж, маргалдагч талууд шүүхэд Бөхийн өргөөний ашиглалтын асуудлаар хандсаны улмаас шүүхийн шийдвэр гартал бөхийн өргөөг ашиглахыг хориглоод байв.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ спортын байгууламжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.