Монгол орны ургамал газар зүй
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
== Монгол орны ургамал газарзүй ==
Нийт 16 дүүрэгт хуваан ангилдаг байна.
1. Хөвсгөлийн дүүрэг. Энэ дүүрэгт Соёны болон Алтай-Соёны ургамлын аймгийн төлөөлөгчид голлоно. Тойргийн шинжийг илэрхийлж, зөвхөн энэ тойрогт тохиолдох 33 зүйл ургамал байдаг. Үүнд: Соёны Жамьянмядаг, Соёны бургас, Соёны Гэзэгцэцэг, Енисейн бургас, Эрхүүгийн Жамьянмядаг, Кузнецовын Ортууз, Бохир Ортууз, Гмелиний Төмөрдээ, Баг Банздоо, Назаровын бургас, Эгэл Биелэг, Цагаан Улалж, Сэлэнгийн Улалж, Грубовын Сувдлиг цэцэг, Тагийн Тосондой, Монгол Бишгүүp өвс, Ацалсан Авлис, Одой Хамбил, Гол өвcөpxүү Алчинга, Сибирь Агдаргана, Цуурцагт Ягаалзай, Улбалзуур цэцэгт Зохимон, Эгэл Тохинойм, Гурвалсан Нүцгэнүүр, Ледебурын Тэрэлж, Их Зожир өвс, Хүхрэн шар Холтсонцэцэг, Үсхий Шиваантиг, Tөөлүүp Тарна, Дэмэглэй Хорог, Халбагандуу Буниас, Том навчит Хонхонцэцэг, Час улаан Алтандусал, Цоохор Шивлээ.
2. Хэнтийн дүүрэг. Энэ дүүрэгт Дорнод Сибирийн болон Дагуурын Тайга, өндөр уулын ургамлын аймгийн төлөөлөгчид голчлон тохиолдсно. Тойргийн шинжийг илэрхийлэх 41 зvйл ургамал энд тэмдэглэгджээ. Үүнд: Хэнтийн Биелэг, Хэнтийн Гичгэнэ, Хэнтийн Зохимон, Одой Нарс, Нэг наст Шивэрс, Балуун Шивэрс, Шовх Улалж, Вильямсийн Улалж, Хүрэндүү Улалж, Цайвар Улалж, Орогдуу Улалж, Турчаниновын Сорвоо, Зургаан навчит Чандган чих, Англи Үстхиг, Төгрөг навчит Үстхиг, Хар Нэрс, Даруухан бургас. Эгэл Исрэг, Нүцгэн Товьцэцэг, Усан Гагнаа. Анхил Улаалзгана. Ахар эвэрт Нил, Мохоодуу Хумилж, Янгийн Ортууз, Өзлөг Мүгэз, Шовгор Төлөгч өвс, Цуулбар Хувиланга, Хадны Цооргоно, Мөлхөө Хошоонгор, Могойн Тарна, Туйлын Алаглиг цэцэг, Сармаг навчит Сэрэв, Бөөнөг Арзгар, Кауфманы Сиймбий, Геблерийн Алтанцэгцүүхэй, Намгийн Наангил, Нугараа Алтан товч, Карл- Скипертийн Хувиланги.
3. Хангайн дүүрэг. Энэ дүүргийн ургамлын аймаг нь Алтай-Соёны өндөр уулын ургамлуудаас гадна Дагуур Монголын хээрийн ургамал оролцсон өвөрмөц холимог бүтэцтэй, өөрийн унаган ургамал болон тvгээмэл тархац бүхий зүйлүүд элбэг байдаг. Зөвхөн энэ тойрогт тохиолдох 20 зүйл ургамал тэмдэглэгджээ. Үүнд: Юлдэн шүүдрийн Ойм, Юнатовын Шивэлз, Павловын Сорвоо, Их Бушилз, Бага Улалж, Регелийн Алаглигцэцэг, Цэх Ахилцагаан, Дайрт Унагансүүл, Алтайн Нил, Түвэд ланцуй, Элдэв үст Цийлэг, Алтайн .Иршимбэ,.Таван судалт Төмөрдээ, Нүцгэн шүхэргэнэ, Далиу хажуут Хумилж, Шүдэрхэг Гичгэнэ, Төгрөг навчит Хус, Маалинга навчит Хасалгана
4. Монгоп-Дагуурын дүүрэг. Тус дүүрэгт ой, уулархаг хээрийн ургамал зонхилох бөгөөд зөвхөн энэ тойрогт тохиолдох 33 зvйл ургамал тэмдэглэгджээ. Үүнд: Хөхногоон Даагансүүл, Хэвтээ Биелэг өвс, Торлогийн Улалж, Таушийн Хус, Монгол Хус, Элдэв навчит Тарна, Дагyур Тооронцор, Норвеги Гичгэнэ, Буриад Харгана, Тугариновын Ортууз, Бараан Ноной, Хурц Банздоо, Хавтаг навчит Хөхтолгой, Торлог Чирэг, Зарзаахай Харцагана, Өдлөгг Могодоохой, Үндэслэдэг Зэгс, Дуулгачивт Цахирам, Бяцхан цэцэгт Хорголжин, Хөдөөгийн Туурам, Нугын Хошоонгор, Толбот Цэгцүүхэй, Охоотын Чөдөр өвс, Монньегийн Халгацай, Ботуульхай Шагшуурга, Туурасны Харуу цэцэг, Хаврын Салжир, Сукачевын Зохимон, Ганешиний Харцгана, Крыловын Гандбадраа, Сэлэнгийн Шарилж, Дагуур Тооронцор, Унжгар Азаргана, Мухар Банга.
5. Ховдын дүүрэг. Энэ дүүрэгт Алтайн өндөр уулсын хуурайсаг болон говь цөлийн ургамал ихээр оролцсон ургамлын аймагтай. Зөвхөн энд тохиолдох 14 зvйл ургамал тэмдэглэжээ. Үvнд: Даруухан Гэзэгцэцэг, Хигмэл Яргуй, Алтайн Дэвхэргэнэ, Жинхэнэ Эвэржин, Нvцгэн ишт Алтан бөөр, Том далбаат Ортууз, Үсхий Хөвөнцөр, Арзгар Оточ өвс, Ойн Цооргоно, Нүцгэн жимст Шадалзай, Цөлийн Мүгваа, Төгрөг навчит Хонхонцэцэг.
6. Монгол Алтайн дүүрэг. Алтайн өндөр уулсын хуурайсаг болон хүйтсэг ургамлууд зонхилно. Зөвхөн энд тохиолдох 48 зvйл ургамал байдаг. Үүнд: Арзгардуу Биелэг өвс, Гакелийн Зурмансүүл, Курчум Ботууль, Бэлбэсэн Ботууль, Федченкогийн цагаан Суль, Памир Сульхиаг, Смирновын Бушилз, Далиу Сонгино, Алтайн Жамьяанмядаг, Содон Юлт, Клеменцийн Бэрмэг, Цэх Савалгана, Бунгийн Салаагана, Тагийн Сүүт өвс, Том үpт Чаргай, Хар жимст Чаргай, Алтлаг Гичгэнэ, Зүймэл Гичгэнэ, Тагийн Сөд, Альбертийн Сарнай, Коканд Сарнай, Цагаан Мүгэз, Эверсийн Могойн идээ, Алтайн Хунчир, Балхааш Хунчир. Тагийн Хунчир, Дани Хунчир, Ягаан Хунчир, Суман Хунчир, Ахар жимст Ортууз. Потанины Ортууз, Паулсын Гүүн хөх, Навтгар Гүүн хөх, Жижиг Гандбадраа, Бавгар түрүүт Хувилгана, Шөмбөгөр Хvвилгана, Хонхолдой Хувиланга, Алтайн Хонхонцэцэг, Гацмал Алтантовч, Бүдүүн шилбэт Маралцэцэг, Ильиний Аарниг, Навчирхаг Банздоо, Бөхөөн Чонын өргөс, Туулгачдуу Ихзул
7. Хянганы уулын нугат хээрийн дүүрэг. Энэ дүүрэгт Манжуурын ургамлын аймгийн төлөөлөгчид зонхилж, Дагуур Монголын хээрийн ургамал, Дорнод Сибирийн тайгын төлөөлөгчид цөөвтөр тохиолдоно. Тухайн тойрогт л тохиолдох 42 зүйл байдаг. Үүнд: Австрийн Ойм, Бушийн Сараана, Өргөн Зуншил цэцэг, Намхан Мухарцагаан, Тойруулгат Чандганчих, Дагуур Жавай, Энгийн Жавай, Кузнецовын Хорс, Axapcүүлт Зогдор өвс, Ширэнгийн Тарна, Цацарган Ажигана, Шовгор Нил, Одон толгойт Хамбил, Цагаан цэцэгт Зууч, Гурвалсан Зууч, Цэгт зууч, Гурвалсан зууч, Тэсхэй Тэсмэг, Азийн Цацагнуур, Нарийн салбант Туулайн тагнай, Комаровын Ортууз, Япон Гиш, Уссур Яшил, Черняевын Цооргоно, Дагуурын Цооргоно, Tүpүүлэr Хувиланга Өтгөн Түpүүлэr Гувшаахай, Буриад Бүрэлгэнэ, Алтанцэцэгт Даланхальс, Бааварнавчит Сэрхлэг, Цөөнмөчирт Хэрээнүдэн, Гол өвcөpxүү Дэвхэргэнэ, Саржентын Бүрэлгэнэ, Хармерний Зохимон, Дөл Зохимон, Хөрөөлөг болон Бяцхан хайрслаг Банздоо, Цэвэрхэм Банздоо, Шамраа Банздоо, Уссур Банздоо, Титэмт Хонгорзалаа Харцгана Шартолгой.
8. Дундад Халхын дүүрэг. Энэ дүүрэг нь ургамлын аймгийн хувьд биеэ даасан өвөрмөгц онцлог багатай, хэд хэдэн тойргийн шилжих зааг дээр байрлах учир төв Азийн Монгол хошуу болоод Дагуурын хээрийн, зарим нь цөлөрхөг хээрийн, мөнс умардын уулсын ургамлуууд зонхилдог. 3өвхөөн энэ тойрогт Taraxacum bessarabicum Taraxacum Printziг гэсэн хоёр зvйл тохиолдоно.
9. Дорнод Монголын дүүрэг. Тус дүүрэгт умард зүгээс Даryурын, өмнө зүгээс Төв Азийн Монгол хошууны ургамлын аймгийн төлөөлөгчид харилцан нийлж буй шилжилтийн бүc таардаг байна. Мөн дорноос Манжуурын гаралтай ургамлууд цөөнгүй тааралдана. Зөвхөн тухайн тойрогт тохиолддог 17 зүйл байдаг. Үүнд: Литвиновын Ботууль, Урт дохиурт Сонгино, Потанины Сараана, Цуулбарнавчит Зогдор өвс, Валерийн Тарна, Грубовын Бэрмэг Устдэлбээт Бүрзэг, Уртнавчит Далантовч, Манж Сүүт өвс, Тал нүцгэн Гичгэнэ, Бамбай Түмэнтана, Сэгсгэр Хошоонбут, Наалданхай Гүүн xөx, Саваан лууль.
10. Их Нууруудын хотгор. Энэ дүүрэгт 3үүнгap, Тураны цөлийн төлөөлөгчид (Таар, Сээтэн, Цагаан Шарилж, Шренкийн Шарилж бүлгэмдэл үүсгэнэ). Ер нь Их Нууруудын хотгорын 4 хэсэг (Увсын, Хяргасын, Хар - Ус нуурын. Шаргын нуурын) хонхор нь ургамалжилтаар ялгаатай. Цөлийн, Цөлөрхөг хээрийн өвөрмөгц ургамлын аймагтай энэ тойрогт тохиолдох зүйл 24 байна. Үүнд:Өмнөдийн Жагмаа, Уртхан Усанхөрш. Пржевальскийн Зурмансүүл (үет өвс), Цав цагаан Бөлбөө, Дэрвээн Согоовор, Богданийн Арвай, Цайвар Улалж, Сормост Хургалж. Анхилуун Лууль, Литвиновын Петрасин, Дэвүүр үрт Сагай, Гялгардуу Говой, Бүрсгэр Шорно, Арзаахай Улаалзгана, Үсэрхэг Тарваганшийр, Днеприйн Миддендорф, Яваны Зулзган цагаан, Нүцгэн Хонгорзул, Нарийн навчит Багдаахай, Бяцхан тоосовчит Эргэлж, Одой Хиаг. Дэлхээ Бүүргэнэ.
11. Их Нууруудын хөндийн дүүрэг. Энэ дүүрэгт цөлийн 3 тойргийн болон Дорнод говийн цөлөрхөг хээрийн төлөөлөгчид, хээрийн (хангайн) ургамал оролцсон тул ургамлын аймаг нь холимог бүтэцтэй. Зөвхөн энэ тойрогт тохиолдох зүйлүүд нь: Удамбарнавчит Лууль, Гоохгор Сухай, Монгол Чоногоно, Цөлийн Хялгаст зэрэг болно.
12. Говь- Алтайн дүүрэг. Энэ дүүрэгт ерөнхийдөө цөлөрхөг хээрийн болон цөлийн ургамлын аймаг зонхилох төдийгүй Байгаль-Дагуурын, Алтай- Соёны, болон Түвэдийн өндөр уулын цөөн тооны зүйлүүд тохиолдоно. Зөвхөн тухайн тойрогт тохиолдох 13 зүйл ургамал байдаг. Үүнд: Согтоонго Дэрс, Алатавын бургас, Боргоцой хамхуул, Морицын Нил, Арзгар Сухай, Семеновын Гиш, Потанины Хотир, Чөдөр Зэллэгцэцэг, Бөөнцэцэгт Сэц, Үелэг Шимэлдэг, Хос Оймхон, Торлог Хайрсгана
13. Дорнод говийн дүүрэг. Энэ дүүрэг нь жинхэнэ говийн цөлөрхөг хээр, цөлийн төлөөлөгчдөөс бүрдсэн ургамлын аймагтай. Зөвхөн тухайн тойрогт тохиолдох 6 зүйл бий. Үүнд: Говийн Бэрмэг, Боргоцой Хамхуул, Хатryурт Сэдэргэнэ, Зөөлөвтөр Лавай, Монгол Шарилж, Арзгар ишт Сульхиаг.
14. Алашань говийн (цөлийн) дүүрэг. Энэ дүүрэг нь Монголын жинхэнэ цөлийн ургамлын аймагтай бөгөөд нэлээд олон унаган ургамалтай. Эдгээр нь Саванны болон цөлтэй холбоотойгоор энэ нутагт үүссэн болохыг баталдан байна. Мөн Дорнод Азийн ургамлын аймгийн зарим төлөөлөгч болох Потанины Улаантулам, Потанины Махирс, Орос Махирс тохиолдоно. Тухайн тойрогт элбэг тохиолдох 4 зүйл бий. Энэ нь: Муркрофтын Жигд, Бор Бударгана, Цагаалин Цахилдаг, Мажар Гозоохой юм.
15.Алтайн өвөр говийн (цөлийн) дүүрэг. Энэ дүүрэгт Монголын говь, 3үүнгapын умард говийн зүйлүүд зонхилох бөгөөд баян бүрдийн ургамлууд, Казакстан-Тураны зүйлүүд ч байдаг. Тухайн тойрогт тохиолдох 13 зүйл ургамал байна. Үүнд: Хөхногоон Хоногбудаа, Богданийн Арвай, Сапожниковын Ботгонсүүл, Пеллитийн Шивэлз, Гялгар Сульхиаг, Шовоохойжимст Гурвалж, Манханы Хунчир, Өргөннавчит Хотир, Шовх Хотир, Гоо Хадаасгана, Божмог (зоргодос навчит) Шарилж. Цайдамын Бударгана.
16. Зүүнгарын говийн (цөлийн) дүүрэг. Энэ дүүргийн ургамлын аймгийн бүрэлдхүүнд өмнөд Сибирийн төлөөлөгч (шинэсэн ойн дагалдах зүйлүүд) оролцдог онцлогтой. 3үүн гар Тураны ургамал зонхилохоос гадна газар газрын ургамлын аймгийн төлөөлөгчид холилдож ургана. Зүүнгарын тойрогт тохиолддог (бусад тойрогт байдаггүй) 43 зүйл байдаг. Үүнд: Сагалгар Шивлээ, Зүүнгарын Тутаргалж, Арави Ацхайрс, Дээврийн Согооворцог, Зайдуу Ерхөгөнө, Тахир Гол өвс, Чөргөр Сонгино, Давссаг Цахилдаг, Нягт Эмгэншилбэ, Шивүүрт Эмгэншилбэ, Саваан Азар, Монгол Азар, Шүрэн Бэрмэг, Сөөгөнцөр Бэрмэг, Цагаан Шорной, Каспийн Шарбударгана, Боргоцойлог Царгас, Навчирхаг Бударгана, Ягаавтар үрт Бударгана, Удамын Бударганцар, Пагдгар Бударганцар, Навчгүй Баглуур, Өндөр Баглуур, Ноосоншилбэт Баглуур, Марцны Баглуур, Танамал Баглуур, Сибирь Чулуудай, Урагдмал Цангуу, Будгийн Хөхөргөнө, Дөрвен эвэрт Дөрвөлж, Том үрт Хамбанцар зэрэг.