Jump to content

Зуншил цэцэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Зуншил цэцэг нь (Лат. Liliaceae) Сараанатан овогт.

Ерөнхий шинж 2-оос 3 навч бүхий эгц босоо, ишдээ мөлхөө үндэслэг иштэй. Зүрхэрхүү юлдэн цувраа навчтай ишийн үзүүрийн цацаг багцагтай олон наст өвс юм. Зуншил цэцгийн цэцэг богинохон шилбэтэй цагаан жижигхэн шадар эрхтэн 4 нэг хүрээнд 2, 2-оор байрлана. Шадар эрхтнээс богино 4 дохиуртай өрөвч бараг суумал богинохон үүр тус бүрдээ урт 2 нахиатай. Үрийн орны багана усархуу жимсгэнэ үр жимстэй[1].

Төв болон Умард Америк, Баруун ба Зүүн Европ, Баруун ба Зүүн Сибирь, Алс Дорнод, Газар Дундын тэнгис, Бага Ази, Умард Монгол, Умард Хятадад тархсан 31-ээс 54 зүйлтийн ойн ургамал юм. Хэнтий аймгийн ургамлын тархцад Хоёр навчит зуншил цэцэг багтдаг.

Төрөл зүйл[засварлах | кодоор засварлах]

Монгол орны хөвчийн ой, сөөгтэй газарт 3 зүйл бүртгэгдсэн байдаг. Үүнд:

  1. Хоёр навчит зуншил цэцэг хамгийн өргөн тархсан байдаг.
  2. Өргөн зуншил цэцэг үүнээс арай бага тархацтай.
  3. Завсрын зуншил цэцэг зөвхөн Хянганд тааралдана.

Хэрэглээний ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Зуншил цэцэг нь эмийн ургамал юм[2]. Гурвалжин цэцэгт байдаг глюкозинтой ихээхэн төстэй глюкозин агуулна. Орос ардын ухаанд усан хандыг нь зүрх, бөөр, салхинд цохиулснаас үүдэлтэй өвчнөөс гадна халуурахад хэрэглэдэг. Навчийг хаван хавдрыг хариулах, буулгах зорилгоор түүн дээр шууд нааж ашигладаг.

  1. Ч, Санчир (2022). Ургамлын нэвтэрхий толь (2 ed.). Улаанбаатар: Адмон Принт ХХК. p. 191. ISBN 978-9919-515-23-2.
  2. International ISBN Agency, ed. (2012). Publishers' International ISBN Directory 2013. De Gruyter. ISBN 978-3-11-027802-6.