Мофа
Мофа нь (гер.: Motor-Fahrrad буюу Motorisiertes Fahrrad) моторт унадаг дугуй буюу моторжуулсан унадаг дугуй гэсэн үгээс бүтсэн нийлмэл нэр үг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анхны моторжуулсан унадаг дугуйг моторт унадаг дугуй хэмээн нэрлэжээ. 1929 онд гарсан дэлхийн эдийн засгийн хямралын үеэр унадаг дугуйнд нэмж угсардаг моторыг зохион бүтээсэн ба үүнийг дэлхийн хоёрдугаар дайны дараа туслах мотортой унадаг дугуй хэмээн нэрлэж байжээ. Үүнээс дамжин бий болсон педал буюу дөрөөтэй арай хурдан моторжуулсан унадаг дугуйг мопед хэмээн нэрлээд түүний хурд багатай хувилбарыг мофа хэмээн нэрлэх болжээ.
Швейцари
[засварлах | кодоор засварлах]1961 онд швейцарид мотортой унадаг дугуй хэмээх нэршлийг хуулиар бий болгосон бөгөөд анхны энэ төрлийн мофаг орон нутгийн зах зээл дээр Пони Мотос компани үйлдвэрлэн гаргаж байв. Мофа нь тухайн үедээ ажилчид, хөдөө аж ахуйн салбар болон залуусын хэрэглээний салшгүй нэг хэсэг байв. Хүмүүсийн амьжиргааны төвшин дээшилсэн, мөн түүнчлэн дуулга зайлшгүй хэрэглэх зэргээс гадна шинээр бий болсон моторжуулсан унадаг дугуйн өөр нэг хувилбар болох мотороллероос шалтгаалан мофагийн эрэлт хэрэгцээ улам бүр багассан байна.[1][2]
Герман
[засварлах | кодоор засварлах]1965 оны дөрөвдүгээр сарын 23-нд Баруун Германд мопедийн доор мофад зориулсан шинэ ангиллыг хуульчлан гаргасан бөгөөд мофаг жолоодохын тулд мопедтэй адил жолооны үнэмлэх шаардлагагүй юм.[3] Энэ хуулийн заалтаар мофа нь нэг мөртэй, нэг суудалтай, дээд хурд нь 25 км/ц-с хэтрэхгүй, хөдөлгүүрийн эргэлт хамгийн ихдээ 4800 мин-1 байхыг заасан байна. Өөрийн гэсэн дизайнтайгаас гадна жолооны үнэнлэх шаардлагагүйгээс хамааралтайгаар мофа нь 1980-аад он хүртэл өргөн хэрэглэгдэж байлаа. Мофаг хамгийн ихээр хэрэглэж байх үед германд нийт 25 үйлдвэрийн 140 гаруй загвар үйлдвэрлэгдэж байж.[4] 1980-д оны сүүлээр мофа нь моодноос гарч түүний үйлдвэрлэл ч эрс багассан байна. Зүүн Германд богино хугацаанд бас л мофаг үйлдвэрлэж байсны тоонд Симсон СЛ1 ордог. Гэхдээ зүүн германд мофаны тусгай ангилал байгаагүй зөвхөн моторжуулсан унадаг дугуйн ангилалтай байгаад тус ангилал нь заавал жолооны үнэмлэх шаарддаг байсан учир тийм өргөн дэлгэр тархаж чадаагүй аж.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ NZZ: Es gibt sie noch, die Töffli, abgerufen am 18. September 2015
- ↑ Der Bund: Ein Massengefährt ist zum Nischenprodukt geworden, abgerufen am 18. September 2015
- ↑ Verordnung zur Änderung der Straßenverkehrs-Zulassungs-Ordnung vom 23. April 1965, Bundesgesetzblatt Teil I, S. 344.
- ↑ MOTORRAD Katalog 1972/73: S. 240–243; MOTORRAD Katalog 1976: S. 238–240; Motorrad 4/1980: S. 42–50