Мухаммед ил хаан
Мухаммед ил хаан бол Хүлэгү хааны хүү Мөнхтөмөр ноёны жич хөвгүүн болж төрсөн. 1338-1339 оны хооронд Ил Хаант Улсын хаан ширээнд сууж байсан тоглоомын хаан юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
1335 онд Абу Саид хаан нас барснаар тус улсад дотоодын үймээн самуун дэгдсэн. 1338 оны 7 сарын 26 нд Али падишах ба түүний тоглоомын хаан Муса нарыг ялсны дараа Табриз хотод түүнийг Ил хаан болгосон юм. Хасан Бузург ноён Багдад хотод сууж, цэргийн эрхийг атгаж, гол эрх мэдлийг барьж байсан бол Мухаммед хаан бол зөвхөн Хүлэгү хааны удмын хүн учраас хаан суусан нэр төдий хүн байжээ. Хэдхэн жилийн дараа баруун Персийг дайлахаар төлөвлөсөн. Гэтэл Чупаний угсааны Хасан Күчэк ноён бослого гаргаж, 1339 оны 7 сарын 16 нд Алагтаг гэх газарт Хасан Бузург ноён, Мухаммед ил хан нарын цэргийн хүч ялагдаж, улмаар Мухаммед ханыг цаазалсан. 1339 онд Сати бэхи нь баруун хойд Персийн нутгийг хяналтандаа оруулсан ил хан болжээ. 1339 онд Гайхату хаан ач хүү Жахантөмөрийг Хасан Бузург ноён тоглоомын ил хаан болгосон.
Өмнөх Муса ил хан |
Ил хан Жалайр аймгийн тоглоомын ил хан 1338-1339 |
Дараах Сати бэхи ил хан, Абу саид ханы эгч, Хасан Күчэк ноёны эхнэр, Чобаний тоглоомын ил хан |
Өмнөх Муса ил хан |
Ил хан Жалайр аймгийн тоглоомын ил хан 1338-1339 |
Дараах Жахантөмөр ил хан |