Муса ил хан

Муса хан бол 1336 оны 4-7 сарын хооронд Ил Хаант Улсын хаан суудалд сууж байсан. Тэр бол Байду ханы ач хүү юм. Түүнийг 4 сарын 12 нд Багдад хотын захирагч Ойрад аймгийн Али Падишах тус улсын хаанаар зарлажээ. 2 өдрийн дараа Арпа Кэүн хааны цэрэгтэй байлдаж ялсан. Удалгүй Жалайрын Хасань Бузург ноёнтой байлдаж, Али падишах алагдсанаар ялагдаж, зугтаж байгаад 1336 оны 7 сарын 24 нд Кара Дарра гэх газар алагдсан.

Өмнөх
Арпа Кэүн
Ил хаан
1336-1338
Дараах
Мухаммед ил хаан