Jump to content

Солтаниех

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Солтаниех*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Солтаниехын гадаад үзэмж
Улс  Иран
Төрөл Соёлын
Шалгуур ii, iii, iv
Дугаар 1188
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2005  (29-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Солтаниех (Перс хэл:سلطانيه) нь Ираны Занжан аймагт буюу Тегеранаас баруун хойд зүгт 240 км алслагдсан байдаг. XIV зууны үед Персийг захирч асан Их Монгол Улсын Ил Хаадын Улсын нийслэл байсан уг газрын нэр нь “Эзэнт гүрний” гэж утгачилагддаг.

Солтаниех нь Ил хаан Өлзийтийн бунхан гэх бөгөөд уг байгууламжийг 1302 оноос 1312 оны хооронд босгожээ. Солтаниех нь дэлхийн хамгийн анхны давхар бөмбөгөр дээвэртэй барилга гэж тооцогддог бөгөөд Лалын ертөнцийнхөн Христийн шашны уран барилгын хэв маяг болсон Брунеллешигийн куполатай дүйцүүлдэг.

Мөн Ираны уран барилгын өөр дурсгалууд болох Таж Махал, Хожа Ахмед Ясавигийн бунхантай эн зэрэгцэхгүйц бүтээл гэж үздэг. Солтаниехын гаднах байдал нь ихээхэн гэмтэж, муудсан ч дотоод засал чимэглэл, ханын зураг, шитгэмэл урлалууд маш сайн хадгалагдсан байдаг. Хүмүүс “Солтаниех бол Таж Махалын урьдчилсан загвар” гэдэг аж.

200 тонн жинтэй барилгын дээвэр болох бөмбөгөр орой нь 49 м өндөрт өргөгдсөн байдаг.

 Commons: Soltaniyeh – Викимедиа дуу дүрсний сан