Абу Саид Бахадур хан
Харагдац
Абу Саид Бахадур хан (Перс хэл: ابو سعید بہادر خان Busayid Baghatur Khan, 1305 оны 6-р сарын 2-нд төрсөн — 1335 оны 11-р сарын 30-нд нас барсан) - Монголын Ил Хаант Улсын хан юм. Тэрээр Өлзийт хааны хөвгүүн бөгөөд 1316-1335 оны хооронд Ил Хаант Улсыг захирч байлаа. Түүний засаглалын үед эмир ноёдын хүч нөлөө ихэссэн байсан ба ханы тушаал зарлигт төдийлөн захирагдахгүй болсон байв.
Абу Саид 1335 оны 11-р сарын 30-нд Кавказ руу довтолсон Алтан Ордын Узбек хааны эсрэг хийсэн аян дайны үеэр Карабах хотод хорлогдон нас барсны дараа залгамжлагчгүй үлдсэн Ил Хаант Улс нь Жалайрын султант улс, Чобаны улс, Сарбадарын улс зэрэг ханлигт хуваагдан задарчээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]| Өмнөх Өлзийт султан |
Ил хаан 1316-1335 |
Дараах Арпа Кэүн |