Jump to content

Мэн Тянь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Мэнь Тянь-с чиглүүлэгдэв)

Мэн Тянь нь (хятад үсэг:蒙恬; пиньин галиг:Méng Tián;- МЭӨ 210) эртний хятадын Цинь улсын сүүл үед амьдарч байсан цэргийн жанжин юм. Тэрээр МЭӨ 215 онд Цинь Ши хааны зарлигаар умар зүгт Хүннүтэй байлдаж, одоогийн Ордосын бор тохойг булаан авч, Хүннүг хойш хөөсөн хүн юм.

Түүнийг хэдэн онд төрсөн нь тодорхойгүй ч, Байлдаант улсуудын үеийн Цинь ванлигт төржээ. МЭӨ 221 онд Цинь ванлиг нь нөгөө зургаан улсыг нэгтгэж дуусаад улмаар баруун, зүүн, хойд зүгийн нүүдэлчин аймгуудын эсрэг дараагийн аян дайнаа хийж нутгаа өргөтгөсөн байдаг. Цинь Ши хуан тухайн үедээ Мэн Тянь жанжинд 100,000 цэрэг удирдуулаад хойд зүгийн Хүннү улсын эсрэг илгээж, Ордосын тохойн 1000 ли (416 гаруй км) газрыг эзлэн аваад баруунаас зүүнш их цагаан хэрэмийг бариулж эхэлсэн. МЭӨ 210 онд Цинь Ши Хуан нас барсны дараа Мэн Тянь болон түүний гэр бүл, Цинь улсын дотоод улс төрийн тэмцэлд өртөж цаазлуулсан. Энэ явдлаас 3 жилийн дараа Цинь улс мөхөж, Чу болон Хань улс байгуулагдаж, олон газарт үймээн дэгдсэн.

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]