Jump to content

Мягмарын Саруул-Эрдэнэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мягмарын Саруул-Эрдэнэ- (1970 онд Улаанбаатар хотод төрсөн )- Монголын түүх судлаач, нийтлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор. АНУ-ын Вашингтон хот дахь Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн. Америк дахь Монголын Соёлын төвийн тэргүүн. "Өдрийн сонин"-ны Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч, орчуулагч.

1990 онд Улаанбаатар хотын 6-р дунд сургууль төгссөн.

1994 онд Улсын Багшийн их сургуулийг монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг монгол хэл шинжлэлээр хамгаалсан. 1994-2002 онд болон 2009 онд УБИС-ийн Монгол судлалын сургуульд багш. Энэ үеэр "Орчин цагийн монгол хэлний үг зүй", "Tүүхэн хэл зүй", “Хэл шинжлэлийн удиртгал”, “Ерөнхий хэл шинжлэл” хичээлүүдийг заадаг байсан. 2001-2002 онд Истанбулын их сургуульд судлаач. 2002 оны 9-р сарын 30-нд "Монгол хэлний нөхцөл бүтээврийн үг зүйн түүхэн хувьсал" /Аяндаа цэгцрэх тогтолцооны онолоор/” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2002-2007 онд АНУ-ын Индиана Их сугуульд зочин судлаачаар тус тус ажилласан.

2007 оноос АНУ-ын Конгрессын Номын Сангийн монгол номын мэргэжилтэн.

2010 оноос Монгол дахь Элчин сайд асан Жон Дингерын зөвөлгөөгөөр АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Их Сургуулийн монгол хэлний багш болсон.

2007 оноос АНУ-ын Вашингтонд Монгол Соёлын Төв байгуулаад тэргүүнээр нь ажиллаж байгаа судлаач.

Монгол судлаач 15 эрдэмтэнтэй хийсэн ярилцлагаараа “Индианагийн Их Сургуулийн Монгол Судлаачид” гэсэн ном, сэтгүүлзүйн бусад өгүүлэл, нийтлэл, сурвалжлага зэргээрээ “Манайхан Америкт” гэж ном гаргасан.

Монгол судлаач Николай Поппегийн намтарыг орчуулсан.

1993 онд Ц.Наранцэцэгтэй гэрлэсэн.

2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртжээ.